цэс
Home » 2015 » April » 24

хонгор минь одоо би хэнийх ч биш чинийх биш энгийн байгаа 

холоос санахад амьдрал энгийн байгаа 

яагаад ч юм би чамайг ингэтлээ санаад байгаагаа ойлгохгүй байна

яруухан сэтгэлтийн утас хөндөгдөөд байгаагаа гайхаад байна

эргээд санахад би зөвхөн чинийх байхдаа дуртай байж

эрдүү бяралхуу залуу чинь байх гоё байж

хааяаа халамцуухан эрхлэн суух жаргалтай байж

хатуухан ч гэлээ зөөлөн үгсээр чинь дутах өдөр олон л юм байна

намрын биш хаврын өдрүүд олондоод байна

намайг чи дурсахгүй байсан ч гуниглахгүй өдрүүд ихдээд байна

хар бараан үүлэн сүүдэрт даараад байна

хажууд минь чи байхгүйд би үгүйлээд байх юм

ингээд бодохоор би чинийх байх дуртай юм аа

ил цагаан зангийг чинь мэдрэх ухаан дутуухан явсан

хар залуу ааглуухан  насаа одоо  би яалтай

харин чинийхээр үлдэхийн төлөө юу хийхээ мэдэхгүй байх нь там шиг

      &nbs ... Дэлгэрэнгүй унших »

Views: 237 | Added by: atmaan | Date: 2015-04-24 | Comments (0)

уйлах нулимс хатсан эх орны хөвгүүд

унаган нутгийнхаа төлөө хөрсөнд нь цэцэг болон ургадаг

харийн өстөний өмнө гал шиг дүрэлзэн ассан

хан бүргэд шиг цэргүүдийн сүлд амгалан оршиг ...

цэрэг эрийн зүрхэнд бадамласан гал нь

цэнхэр дурдан дээлтэй охидоо өмгөөлөн дүрэлздэг

мөрөн дээрхи ачаагаа хэдий ядравч өргөнө гэж

мөнхийн тангарагийн гэрч мөр дэсэндээ захирагддаг

алгын чинээ үрсүүдээ хайраар дутаахгүй гэж

алтан соёмботой товчоо бүрэн бөхөлдөг

эжийн хайраа бүтэн байлгах гэж

эх орны хөвгүүд нэгэн жигд алхалдаг

домог түүхийн өлгий эх монголын хөвгүүд

дорны хөх талаа амь шигээ хайрлах гэж

цулбуур барьсан гартаа зэвсэг барин ёсолж

цул алтан мөрсүүдтэй тангараг үгээ хэлдэг

ийм л хөвгүүдийн зүрхээр эх орон мниь амьдардаг

ил далдын хорвоогийн хатуу бэрхэд сөгдөдгүй юм

наранд дуулга нь гялалзах баатар хөвгүүд байхад

нарлаг миний монгол бусдын с ... Дэлгэрэнгүй унших »

Views: 283 | Added by: atmaan | Date: 2015-04-24 | Comments (0)

ENE DEER UG NEMEED OGOO CH

2010 оны 01-р сарын 30, Нийтэлсэн САНАСААР

одоо ажил болох дээрээ явна даа гэж ая бараг болцон байна удахгүй youtube

нэгэн залуу дууг дуулан тавина үг засах хүн байвал бичээрэй

 

gogo Сүлд дуу gogo

 

 

 

Гэрэлтэн цацарсан  цацарсан ариун мөрүүдтэй

Гэрэлт блогоороо бид нэгдсэн  , Гө гө блогоороо бид нэгдсэн

Үгийн уран, ухааны цараар

Үзэл бодлын чөлөөт индэрээс

     Эх дэлхийн зүг зүгийн газраас

... Дэлгэрэнгүй унших »

Views: 333 | Added by: atmaan | Date: 2015-04-24 | Comments (0)

Надад дурлах хүсэл алгаа

Эргээд харахад утга алгаа

Энэ амьдралын чихэр давс хоёроос амталхад

Зүгээр л сайхан байсан уу гэж асуухад

Зүрхэндээ би худлаа урьж чадахаа байлаа

Өнөөдөр алдсангаасаа оносон нь бага байхад нь

Өөрийнхөө ертөнцийг өмөөрөөд байх хэцүү ш дээ

Захын охидоос харцын булаасан сайхан залуу байснаас

Зарга хийсэн хэрүүлч байх нь амар юм

Энд тэндхийн гэгээн хүслийг сонсоод

Эгэл чигээрээ өөрийнхөөрөө дуусах шиг жаргал үгүй хорвоод

Энхэр охидынхоо нулимсаар амталсан амьдралаар

Элэнцгээ би хийх вэ дээ ...

За тэгээд гоонь залуугийн гонцгой тавилан

Завхай байх нь зандан байх нь хэнд ч хамаагүй

Амар сайхандаа л жаргье би

Арзагнаад хэнтэй ч буу халхад яахав

Гэлээ гээд гэрэлт хорвоо зүхэх биш

Гэзгээр нь наадсан охидын гунигаар би тоглоод юухэв

Утга үгүй шүлэг хааяаа тэрлээд

Уйланхай бороон ... Дэлгэрэнгүй унших »

Views: 224 | Added by: atmaan | Date: 2015-04-24 | Comments (0)

Хар өглөөгүүр сэрчээд намайг сэрээх гэж ядардаг

Хад чулуу шиг тэвчээртэй ч миний өмнө сөхөрдөг

Ахыг баахан загнаад гар хүрэх хэрнээ

Амттан идэх гэсэн миний нулимснаас айдаг

Хоёр майга хөлөөрөө газар дэвслэх бүрт минь

Хорвоо цөмөлчих юм шиг өмнө минь гүйж

Орос барааны дэлгүүрээс улаан үнэмлэхээр чихэр авч

Ороолгож чадахгүй дэмий л үглэж явдаг таныгаа

Өнөөдөр хүү нь саналаа

Өдгөө бүр их үгүйлхийн

Аягалсан цайгаа ч уулгүй ачаа ирэхээр өндөлздөг

Аль таарсан болгонд хий л магтаж суудаг

Бор хүүгээ байхад болноо гээл түхэлздэг

Бодлын цагаан бурхан минь та минь сайн байна уу ?

Хорь гарсан хүү нь таныгаа хааяаа санахаар

Хорооллын бор толгодруугаа гэм гэм очдог

Сайртай гараараа цуглуулсан чулуун гэрээ харахаар

Сахал нь хатгадаг таньдаа үнсүүлсэн юм шиг л болдог

Өвөө минь хүү нь гуниглаагүй ээ

Өнөөдөр бүхэн минь таниас эхтэй болохоор

Бу ... Дэлгэрэнгүй унших »

Views: 179 | Added by: atmaan | Date: 2015-04-24 | Comments (0)