цэс
Home » 2015 » April » 24 » Өвөөдөө
10:21 AM
Өвөөдөө

Хар өглөөгүүр сэрчээд намайг сэрээх гэж ядардаг

Хад чулуу шиг тэвчээртэй ч миний өмнө сөхөрдөг

Ахыг баахан загнаад гар хүрэх хэрнээ

Амттан идэх гэсэн миний нулимснаас айдаг

Хоёр майга хөлөөрөө газар дэвслэх бүрт минь

Хорвоо цөмөлчих юм шиг өмнө минь гүйж

Орос барааны дэлгүүрээс улаан үнэмлэхээр чихэр авч

Ороолгож чадахгүй дэмий л үглэж явдаг таныгаа

Өнөөдөр хүү нь саналаа

Өдгөө бүр их үгүйлхийн

Аягалсан цайгаа ч уулгүй ачаа ирэхээр өндөлздөг

Аль таарсан болгонд хий л магтаж суудаг

Бор хүүгээ байхад болноо гээл түхэлздэг

Бодлын цагаан бурхан минь та минь сайн байна уу ?

Хорь гарсан хүү нь таныгаа хааяаа санахаар

Хорооллын бор толгодруугаа гэм гэм очдог

Сайртай гараараа цуглуулсан чулуун гэрээ харахаар

Сахал нь хатгадаг таньдаа үнсүүлсэн юм шиг л болдог

Өвөө минь хүү нь гуниглаагүй ээ

Өнөөдөр бүхэн минь таниас эхтэй болохоор

Буурал таныхаа хайрыг бусдад түгээх гэж бичлээ

Буянт таны Лха таван тэнгэр нь тань

Хүний өөрийнгүй ивээл ихтэй болохоор

Хүрээ хязгааргүй орон зайд гэрэл болог гэж ...

Хүү нь бичсэн юмаа өвөө

Хүлхэж идсэн чихэр шиг минь

Амьдрал болгон нь сайхан байг дээ түмэн минь

Аль л гэгээн бодол бүхэн шингэсэн

Таны минь тухай таван мөр минь хүн бүхэнд хайр хүртээг гэж

Тарсан бодлоо цуглуулж шүлгэн маань уншлаа өвөө минь

 

БАТУУЛ ОВОГТ БАТНАСАНГИЙН НЯМБАЯР

Views: 180 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar