цэс
Home » 2015 » April » 24 » хэнийх биш чинийх ч биш
10:34 AM
хэнийх биш чинийх ч биш

хонгор минь одоо би хэнийх ч биш чинийх биш энгийн байгаа 

холоос санахад амьдрал энгийн байгаа 

яагаад ч юм би чамайг ингэтлээ санаад байгаагаа ойлгохгүй байна

яруухан сэтгэлтийн утас хөндөгдөөд байгаагаа гайхаад байна

эргээд санахад би зөвхөн чинийх байхдаа дуртай байж

эрдүү бяралхуу залуу чинь байх гоё байж

хааяаа халамцуухан эрхлэн суух жаргалтай байж

хатуухан ч гэлээ зөөлөн үгсээр чинь дутах өдөр олон л юм байна

намрын биш хаврын өдрүүд олондоод байна

намайг чи дурсахгүй байсан ч гуниглахгүй өдрүүд ихдээд байна

хар бараан үүлэн сүүдэрт даараад байна

хажууд минь чи байхгүйд би үгүйлээд байх юм

ингээд бодохоор би чинийх байх дуртай юм аа

ил цагаан зангийг чинь мэдрэх ухаан дутуухан явсан

хар залуу ааглуухан  насаа одоо  би яалтай

харин чинийхээр үлдэхийн төлөө юу хийхээ мэдэхгүй байх нь там шиг

                                                                 байна .

 

 

 

Б.Нямбаяр                               2010, 04,  24

Views: 235 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar