цэс
Home » 2015 » April » 20

харам заяаний ертөнцөөсөө эх орноо хайрласан 

халхын залуугийн хэнээрхэл ахиад нэг хөдөллөө

микро автусны суудал дээр тогтож чадахгүй оргилоод

миний аархал хөдлөөд бүүр нэг болохгүй нь ээ

харь нутгийн хүмүүс шороон дээр минь гишгэхдээ

халхын хүүхэн амтлах гэж бууж ирдэг сурагтай

ертөнцийн аз жаргал гэдэгийг салтаанаасаа доош ухаарсан

ерөөсөө чөтгөр шиг санагдсан тэд үнэхээр  муухай 

түүх ёсноосоо хальтирсан заримууд дэндүү байгаа

түрийвчний мөнгө энэтрээр биеээ зардаг сурагтай 

ингээд байгаад байхаар би яаж сайхан юм бичхийн

илүү чарлаж яваад нэг насаа барахаас

зарим нэг нь адлаад намайг муулмаар байна уу

захын нохой ч мэднэ энэ муухай бүхнийг 

харьд элгээн дэвтээсэн Даваажаргалаас авахуулаад

хамаг нерв хөдөлгөсөн хүмүүс олон байхад

за тэгээд ийм л байна та хэд хэлдэээ

зангууны үлгэр шиг байх ч монгол минь сайхан болноо

... Дэлгэрэнгүй унших »
Views: 164 | Added by: atmaan | Date: 2015-04-20 | Comments (0)

Гичиг нь гараагүй нялхдаа чамд би дурласан

Гэрийнхнээсээ нуудаг сэтгэлээ чамдаа би дэлгэсэн

Том ах нарын бодлыг сэтгэлдээ нэг ургуулчихаад

Тогтуун нүдэн ээжийнхээ харцнаас далдчидаг байсан

Сэлбын голын усыг алгаараа энхрийлсэн насны 

Сэрж болохгүй зүүд чи байсныг мэдээгүй

Аньсага нээгээд харахад ертөнц өөр байсан

Алдаж онохын заяатай хүний хорвоог зүхсэн

Босго давах тоолонд жаргал ирдэгүйг мэдрэж

Бор зүрхээрээ шимширсэн чинь үнэн чи...

Өрөөлд  хэлж гомдоогүй эрххэн багын зангаараа

Өөрт минь ирчхээд явсан цаг мөч бүрийг чинь

Ахархан бодол юундаа нэхэн эргэн бодоход

Анхны хайр бүтэдгүйн учрыг тайлж чададгүйм...

 

                                   Б.Нямбаяр     2009 ... Дэлгэрэнгүй унших »

Views: 170 | Added by: atmaan | Date: 2015-04-20 | Comments (0)