цэс
Home » 2015 » April » 24 » Надад дурлах хүсэл алгаа
10:25 AM
Надад дурлах хүсэл алгаа

Надад дурлах хүсэл алгаа

Эргээд харахад утга алгаа

Энэ амьдралын чихэр давс хоёроос амталхад

Зүгээр л сайхан байсан уу гэж асуухад

Зүрхэндээ би худлаа урьж чадахаа байлаа

Өнөөдөр алдсангаасаа оносон нь бага байхад нь

Өөрийнхөө ертөнцийг өмөөрөөд байх хэцүү ш дээ

Захын охидоос харцын булаасан сайхан залуу байснаас

Зарга хийсэн хэрүүлч байх нь амар юм

Энд тэндхийн гэгээн хүслийг сонсоод

Эгэл чигээрээ өөрийнхөөрөө дуусах шиг жаргал үгүй хорвоод

Энхэр охидынхоо нулимсаар амталсан амьдралаар

Элэнцгээ би хийх вэ дээ ...

За тэгээд гоонь залуугийн гонцгой тавилан

Завхай байх нь зандан байх нь хэнд ч хамаагүй

Амар сайхандаа л жаргье би

Арзагнаад хэнтэй ч буу халхад яахав

Гэлээ гээд гэрэлт хорвоо зүхэх биш

Гэзгээр нь наадсан охидын гунигаар би тоглоод юухэв

Утга үгүй шүлэг хааяаа тэрлээд

Уйланхай борооноор халамцуу жаахан алхий

Шалбааг шиг туулсан гудамны амьдрал шиг

Шал утгагүй байхад бас хааяаа сайхан юм чинь

Яадаг юм хүнээрээ байсаар байгаа надад

Ямар хараал туссан биш

Танхай балмад эгэл монголынхоо салхинд

Таавааараа яваа л дуусахаас хойш

Хаа юманд сөхрөөд яахаваа

Хачин юмаа би шүлэг бичээд байгаа юм уу даа

Одоо ингээл болийдоо

Одод хүртэл ичдэг байхад

Балайрж явна би

Багахан хэнээрхэлийг минь ойлгоорой хүмүүс минь

Одоо ингээл гүйрлээ зогсоое

Охидын харцанд ээрэгдсэн хөвгүүдийн

Зүрхний өмнөөс орилохоо болилоо

Зүгээр л байхад урсах амьдрал сайхан шүү хүмүүс минь уучлаарай ...

 

 

санасаар

Views: 225 | Added by: atmaan | Tags: санасаар | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar