цэс
Home » 2015 » April » 24 » хөвгүүд минь
10:32 AM
хөвгүүд минь

уйлах нулимс хатсан эх орны хөвгүүд

унаган нутгийнхаа төлөө хөрсөнд нь цэцэг болон ургадаг

харийн өстөний өмнө гал шиг дүрэлзэн ассан

хан бүргэд шиг цэргүүдийн сүлд амгалан оршиг ...

цэрэг эрийн зүрхэнд бадамласан гал нь

цэнхэр дурдан дээлтэй охидоо өмгөөлөн дүрэлздэг

мөрөн дээрхи ачаагаа хэдий ядравч өргөнө гэж

мөнхийн тангарагийн гэрч мөр дэсэндээ захирагддаг

алгын чинээ үрсүүдээ хайраар дутаахгүй гэж

алтан соёмботой товчоо бүрэн бөхөлдөг

эжийн хайраа бүтэн байлгах гэж

эх орны хөвгүүд нэгэн жигд алхалдаг

домог түүхийн өлгий эх монголын хөвгүүд

дорны хөх талаа амь шигээ хайрлах гэж

цулбуур барьсан гартаа зэвсэг барин ёсолж

цул алтан мөрсүүдтэй тангараг үгээ хэлдэг

ийм л хөвгүүдийн зүрхээр эх орон мниь амьдардаг

ил далдын хорвоогийн хатуу бэрхэд сөгдөдгүй юм

наранд дуулга нь гялалзах баатар хөвгүүд байхад

нарлаг миний монгол бусдын сүүдэрт чичрэхгүй

 

Б.Нямбаяр 2010 ,03, 18 

Views: 281 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar