цэс
Home » 2015 » April » 20 » чамдаа
8:39 AM
чамдаа

Гичиг нь гараагүй нялхдаа чамд би дурласан

Гэрийнхнээсээ нуудаг сэтгэлээ чамдаа би дэлгэсэн

Том ах нарын бодлыг сэтгэлдээ нэг ургуулчихаад

Тогтуун нүдэн ээжийнхээ харцнаас далдчидаг байсан

Сэлбын голын усыг алгаараа энхрийлсэн насны 

Сэрж болохгүй зүүд чи байсныг мэдээгүй

Аньсага нээгээд харахад ертөнц өөр байсан

Алдаж онохын заяатай хүний хорвоог зүхсэн

Босго давах тоолонд жаргал ирдэгүйг мэдрэж

Бор зүрхээрээ шимширсэн чинь үнэн чи...

Өрөөлд  хэлж гомдоогүй эрххэн багын зангаараа

Өөрт минь ирчхээд явсан цаг мөч бүрийг чинь

Ахархан бодол юундаа нэхэн эргэн бодоход

Анхны хайр бүтэдгүйн учрыг тайлж чададгүйм...

 

                                   Б.Нямбаяр     2009, 04,  27

Views: 171 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar