цэс
Home » 2015 » April » 30 » Сайрын нэгэн чулуу
6:05 AM
Сайрын нэгэн чулуу

 

Хурдан унааны хар хаймран дугуйны

Хурдлах хээний эрчээр хол үсэрсэн

сайрын нэгэн чулуу би  

олноо гэсэн сэтгэлийн бяцхан буйдаа

огтохн ч эмээлгүй бяцрахаас айгаагүй

сайрын нэгэн чулуу би  

багтаж шингэхгүй дээ биш миний сайр бяцхандаа бус

барзгар дугуйны эрчээр нэг нь шидэгдэх нь үнэнгээс хойш

хуурай сайрын олноосоо би түрүүлж үсрий

худал, үнэний тавилангаас зугтаах хэрэггүйг мэдсэн

сайрын нэгэн чулуу би  

нэг нь ухаан зарвал толгой өргөх нь үнэн

нийтээр зүг зөвдвөл амьдрал тэгширэх нь лавтай

бусдынхаа төлөө  гэсэн сэтгэл байх аваас

будант хорвоогийн мананд төөрөх нь багадаа хорвоо

сайрын нэгэн чулуу би

санамсаргүй үсэрсэн байсан ч яахав

өөрөө л үсрэх бодлынхаа уртад

өрөөлд гай дуудахгүй л бол болоо болоо ...

үнэн нь худлаа гүйцэх сайхан амьдрал чухдаа

үхэл, амьдралын заагд дэнс хатуу болохоор

надаас түрүүлж үсрэхээс нь өмнө би дэгдсэн нь болж

нартад бусдынхаа өмнөөс амьдрах шиг сайхан нь үгүй ...

нутгаасаа холдсон чулуу гурван жилдээ зовдог гэлүү

нууцхан өөртөө амласан хүний сэтгэл гэдэг

гурван жил ч бус гучин жил зүрхэндээ шаналахыг

гундах, мандахтай замналаас ойлгох гэж хичээсэн

сайрын нэгэн чулуу би  

холын хол шидэгдэгдэхдээ их юм боджуу

хорвоо дэлхийн учиг бүрнээ тайлах хэмээсэн

малын хөлөөр ч болтугай сайрандаа дөхнөө гэсэн

мандмал бодлынхоо үзүүртэй жаргалтай гэгчийн мөрөөсөлтэй

сайрын нэгэн чулуу би ...

садан төрөл олонтой би ...

гол голын сайран дундаас

голт зүрхнээсээ хайртай

гуравхан сая шахам сайрын нэгэн чулуун би

гуниг жаргалтай ертөнцын тайлалд шимтсэн

өнчин ганцаараа биш түмэн зүгт шидэгдсэн

өргөн нэгэн голын сайрын шидэгдсэн чулуун би

сайрын нэгэн чулуу би  

 

 

санасаар

 

Views: 247 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar