цэс
Home » 2015 » April » 16 » Оюутан нас
8:45 AM
Оюутан нас

 

 - Багшаа орох уу  гээд хаалгаар багтаж ядан орохоор манай багш нарын хэн ч байсан энэ ангийн " Нойрсож буй ханхүү" гэж дуугаар нь таниад бараг харахгүй дээ шууд л

- За ор гэнэ дээ 

Нэг л мэдэхнээ оюутан болсон доо 10 жил төгсөөд мундаг ах болдог баатар энэ сургуульдаа ороод анхны хичээлд аймаар ирсэн  цэцэг энэ тэр бариад л ирсэн чинь  цэцэг барьсан оюутан алгаа, За ер нь надаас өөр цэцэгтэй хүн алга  шүү нэг л их инээж хөөрсөн охид хөвгүүд аль нь ч багш нь юм аль нь ч оюутан нь юм, Хөгөө чирсэн дээ... заагаад өгсөн ангидаа очлоо, Аа баахан охидууд, банди нар хэнийг нь ч танихгүй юм чинь харж байгаад л нэг их гайгүй охин харагдаж байна. Хажууд нь очоод

-Сайн байна уу намайг Баяраа гэдэг гээд гараа сунгасан

- Сайн гээд нөгөөх чинь гараа өгч байнаа

- Сараа

За тэгээд сууж байсан нэг их өндөр хүүхэн орж ирсэнээ энэ нөгөө хуулийн ангийн шинэ хүүхдүүдүү гээд аягүй тод томруунаар бүгдийн харсанаа

-Одоо багш нь  орж ирнэ Жаранхайч гэдэг юм шүү гээд таг  суучлаа

Самбарын урд багшийн ширээн дээр суухаар нь эрхлэгч, захирал нарынх нь нэг нь юм байгаан биз адилхан  багш   цэцэгээн  өгчий ухааны юм босоод цэцэгээ бариад очлоо

- Багшаа таньд гэсэн чинь нөгөө багш чинь гайхаж харснаа инээгээд эхэлдэг гэж байгаа би бүүр гайхсан манай ангийхан бололтой нөгөө нөхөд ч бөөн инээд, Тэр хэд чинь задгай инээд болж байтал гаднаас нэг залуухан хүүхэн орж ирж намайг байдлаас гаргав. Нөгөө багш гэж бодсон  хүүхэн нус нулимсандаа холилдоод партруу алхлаа тэгэхээр нь бас нэг оюутан нь байсныг мэдээд нүүр хийх газаргүй улайдаг юм даа. Аминд ордог залуу хүүхэн

- Хүүхдүүдээ намдаарай гээд...

-За сайн байцгаана уу намайг Жаранхайч гэдэг танай анги даасан багш шинэ хичээлийн жилийн мэнд хүргье гээд надруу хараад

-Чи суухгүй юм уу гэнгүүт, Сая ухаан орж андуурж өгөх гэж байсан цэцэгээ багшдаа өгөөд партуугаа хар эрчээрээ алхлаа. Очоод суусан өнөө шинэ танил  Сараа чинь

ич ..ш ..хх ...мн гээд инээд  нь хүрж байгаа бололтой жуумалзаад бүүр алга болгосоон хамаг бие халаад  энд тэндээс хараад л бас шоолоод ч байгаа юм шиг санагдаад доошоо хараад суусан нэг мэдсэн нам унтжээ. Мэдээж  ш дээ хичээл эхэлдэгийн урьд орой нөгөө өмсөх зүүх бас дээр нь цэцэгээ боогоод усанд ороод бараг л нойргүй хоносон хүн аргагүй...

- Хөөе  гэхээр нь цочоод харсан чинь багш 

- Чамайг хэн гэдэг юм гээд тонгойж хараад зогсож байх

- Баяраа Баярбат гэнгүүтээ яасан багшаа гэхэд ахиад л инээд нүүрээ хаана нуух вэ л болсон

- За Баяраа анхны өдрөөс л унтаад байх уу гэж хэлээд мөрөн дээр гараа тавиад  таныг унтаж байх хойгуур ангийнхан чинь танилцаад дуусчлаа яахуу гэж аашлах янзтай харснаа, Ямар ч байсан ангийнхаа хамгийн ахмад найзтайгаа танилцчих уу тэгээд бусадтайгаа танилцана биз

- Мөнхчимэг гээд нөгөө аймаар багш шиг харагддаг хүүхнийг заагаад танай ангийн дарга гэж танилцсанаас хойш 4 жил өнгөрсөн байна. 10 цагаас " Хонхны баярын" нээлттэй гэсэн залуус өглөө 8-д  уулзана гэж байгаа, Юмаа бэлдсэн цэцэг усанд хийсэн,хувцас бэлэн, хонх ард талдаа жаахан тийм за яахав тэр хамаагүй Сараа маань жаахан ядарждээ нам унтаж байх чинь, Миний хайр сайхан хүүхэн шүү. Маргааш хайраа сугадаад л 2 уулаа хонхы баярдаа явна. Ангийнхан юү гээд байлаа.

    - Баяраа өглөө нойрмог ирээд андуураад Чимэгээд цэцэгээ  өгөвөө гээд орилоод байсан яадаг юм өгсөн ч яадаг юм 2 цэцэг авсан юм чинь. Манай ангийн дарга чинь 2 хүүхэдтэй сайхан нөхөртэй хүн ш дээ. Одоо өдөр  болгон багш ангийнхантайгаа  уулзахгүй дээ... За  за унтье... Хонхны баяраар хожигдохгүй очье урьд өдөр нь юм хийгээд унтахаар өдөр нойр хүрээд байдгиймаа маргааш нойр хүрэхгүй байхаа , Одоо ч нойр хүрэхгүй байна.

- Сараа миний ханиа охин нь сэрээд байнаа хөхүүлэх үү ?

- Аа сахал чинь хатгаад байна ш дээ,

                                                                       санасаар 

           2009, 04, 26

Views: 194 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar