цэс
Home » 2015 » April » 16 » Эвий эх орон минь
8:34 AM
Эвий эх орон минь

 

бадарсан орныхоо балчааг шавгийн жаахан бичье

балай нөхдийн идэж уусанг хэсэгхэн орхье

эрүүгийн хууль цаазийн тавцан ярихгүй энд

эвдэрхий шүлэгийнхээ ширээны тоосыг хальт гөвөөдхий

харцын хөл хүрдэгүй богдын амны зугааны газарт

хамаг дээдсүүд эх орны хишиг тараах тухай 

ам хамраа сэтэртэл ярьсан өдрүүд ойрхон санагдав

амьдралын төлөө цохилсон зүрхтэнгүүд мөн ч их хүлээлээ

өнөөдөр алдвал түмэн ялтай ажлын мал залуус зөндөөл дөө

өчигдөр алдсан ч нэг ч ялгүй авилгын эзэн цөөдөхгүй  л дээ

гэхдээ л нэг алдаа онооны сүүдэр юм шиг хорвоо гээд хараад суух уу

гэрэлт хүслээрээ яваа заримыгаа алдаад л суух уу

харц нь алдвал шоронд явдаг эх орны иргэд бид

хаан нь алдвал тушаал буудаг эргүү улсын нэг

дээлээ ч нөхдөгүй харийг гуйланчилсан эх орны баялгаар яахийн

дээдлээд л явмаар нутгийн минь шүтээн яасан юм болдоо…

 

санасаар                                            2009, 07, 03

Views: 189 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar