цэс
Home » 2015 » April » 16 » ээжээ
8:32 AM
ээжээ

сайна байна уу ээжээ 

сар жилээр хүлээсэн үсний тань буурлаар ухаарал хайсан 

бор хүү чинь ээжээ таньдаа яарж явнаа

бодлынхоо үзүүрт жаргал мөрөөдсөн хүү чинь

хатуугийн өмнө хатуудаа хатуу ч 

харин таныгаа санахаар нялхраад явчихийм

өмөлзөөд жаахан эрхэлмээр байна ээжэээ

өнөөдөр ажилаа эрт тараад яваад очье

хажууд минь байгаа ч очиж амждагүй

хүүгээ уучлаарай ээжээ

харууслын хорвоод бүүр хол одчвол

хариад удахгүй очлоо гээд урвагнаад эрхэлж амжихгүй

хүүгээ ээжээ 

нарны эртэд босч заяан тэгшээ гэж сүү өргөөд л явахад тань

намайгаа гэсэн сэтгэлийн тань гэгээнд алхахдаа өөдрөг байдаг

насаараа ч хамааагүй хормойноос тань чирэгдэж эрхлэх хүүгээ 

надаас өндөр болоорой гэх болгонд тань

өөрөөсөө намхан байлга гэж би хааяаа боддог

өнөөдөр хамаагүй би намхан байя л даа

та минь дэргэд байхад би өндөрсөөд яахийн бэ 

талын минь нар жаргаагүй үлгэр шиг ээжээ хамт л байгаарай

өнөөдөр...  ээжээ хүү  нь очно

өөрийнхөө дуртай хар талхаа сахартай иднэ

таныхаа энгэрт насаа мартаж жаахан сууе 

тарни шиг сэтгэлд таны гэгээрж  ариусье

одоо ингээд л гарлаа ээжээ

онгоцоор бас галт тэргээр биш 

 шахалдсан нийтийн унаанд таньдаа яараад суучий

шар сүү нэг чихэр өвөрдлөөд яваад очье ээжээ...

 

санасаар                               2009 ,  6,   4

Views: 180 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar