цэс
Home » 2015 » June » 13 » санасаар 2
10:12 AM
санасаар 2

 

Тэгж ярихын бол

Монгол яачаад байгаан

Морь унасан тэнэг гэж харагдаад байна гэж үү

Үгүй гэж би бардам хэлнэ

Үндсэрхэг бодлоо хэнээс ч нуухгүй

Орос орос л гэнэ яагаад байдаг юм

Одоо тэгээд маниас илүү юу байдгын

Их гүрний том бодлого гэж айн гэж байхгүй шүү

Их бодож хамар, хулмас хоёроор л илүү байх

Тэгж ярих юм бол

Тэнгэр нь цэлмэг тал нь уудам

Миний нутгын газар шороонд

Минчийтэл улайж шунах нь хэн билээ

Хятад хятад гэнэм

Хун цагаан өнгөтэй тэр хашааг нь

Хэн бариулсанг нь санууштай

Хэтэрхий аймхай байж таарахгүй

Өнөөдөр гэж маргаашийн эхлэл өчигдрын үргэлжлэл

Өөр юү ч гэж ойлгоход яахав

Өглөөн нар шиг Эх орныгаа

Өрөөлийн юутай ч зүйрлээд яахын

Байгаа юм байгаагаарай байж л таарна

Байсан юм байсаар ч байх болно

Балаг болсон бодолтой сувдаг хүмүүсийн гайгаар

Баахан бодлогширж хоёр хуваагдаад юү хийнэ

Одоо тэгээл яг хэлж байгаагаар

Орвонгоороо эргээд дампуурах гээл санаашраа л

Эдийн засаг уналаа муналаа гээд санаа битгий зовоо хүмүүсээ

Энүүхэн хажууд 2 тэрбум хүн үхээгүй байхад

Хэдүүлээ дуусна гэж байхгүй шүү ураг-шаа

Хэтэрхий сандрууг дууриаж хөлөө хөлдөөв

Улс хэдий ядравч түмэн гэж байна

Засаг хэдий муу ч төр гэж тусдаа байна

Их дэлхий сөнөөгүй цагт

Их Монгол сөнөхгүй

Их юм бодож шаналсангаас

Бага юманд сэтгэл ханаж сурий даа хөө

Санасаар

 

Өөрийн эрхгүй дурлажихдаг

Чи тэнд зогсож байсан

Би яг харж зогссон

Хэнээс ичилгүй удаан ширтсэн

Хэтэрхий хурдан унаа чинь ирсэн

Хорооллын эцсийн буудал дээр

Хорол мөнгөн бугуйвчтай

Турхан хуруундаа алимтай утас барьсан

Тун чиг сайхан бүсгүй таарсан

Хавар биш өвөл байсан болохоор

Хархан сормуус чинь цантаад

Өнгө тунгалаг дээрээ

Өөрөө цасан гүнж шиг байлаав

Дурлах чадалтай л яваа бол өтлөөгүй л байгаам

Дуртай хайртай явах нь хүний жамаа

Хайр гэдгийг нэг л зарлан

Харин дурлахад хязгааргүй байдаг биздээ

Өглөө бүр Монголынхаа бүсгүйчүүлд

Өөрийн эрхгүй би дурлажихдаг

Унаа тэрэг хаа сайгүй

Урласан гэмээр гоохонгууд таардаг

Шүлэг хүртэл төрөхөд оч, гал болдог

Шүүрс алдмаар сайхан бүсгүйчүүл

Тайзан дээр биш гудманд таардагд би эвлэрдэг

Талын нутгийн нууц тэдэнд бий

Санасаар

 

Баяртай цасхан минь

 

Хотын гудмаар нэг урссан норсон

Хонгор хаврын өнгө орсон

Ийм сайхан өдөр гадаа ирсэн байна

Ирэх цагийн өнгө сайхан харагдаж байна

Өнөө маргаашгүй нэг л мэдэхнээ

Өнгөлөг яргуй дэлбээ дэлгэнэ

Сарны гэрэлт охид залуус болзоонд гүйнэ

Сайхан хавар ийм өнгөтэй ...

Алсаад уулсын оргил цав цагаан

Ахиад ирэх жил хүртэл ингэж гоёхгүй

Сормуус хархан бүсгүй шиг үзэмж төгс байх

Сондор мөнгөн мөсөн мөрөн болон урсахнээ

Гадагшаагаа л хамаг юм сэтрээд

Ганган хавар сэтгэл хөвсөлзүүлээд

Гитар бариад гудманд дуулмаар ч юм шиг

Гялс өнгө ороод бүжгэнд ормоор ч юм шиг ...

Санасаар

 

Харууслын аяз эгшиглэсэн  өдрүүд

 

Онгод дүүрэн он жилүүд минь

Одоог хүртэл хамт байдаг чамд талархлаа

Гунигт саран шөнөөр мэлмэрэн харагдана уйтай лбайдаг байх

Түмэн оддын дунд ганцаарддаг л биз ...

Олны дунд ганцаараа торойх хэцүүгийн уйд ямархан билээ

Орон нутгаасаа хол бий хүмүүс минь тийм л биз

Харууслын аяз эгшиглэсэн он жилүүд урсана

Харчуул хүүхэнгүй гадны улсруу

Элний нүүдэл шиг цувсан

Энэ ямар цаг хугацааны наргиа билээв дээ

Хүний өмнө бөхөлзөж яваагүй

Хөрслөг хөвгүүдийн хатанлаг охидын

Улаа бутарсан уарай яагаав

Улангассан догшин зан хаачаав ...

Глобчлах гэлүү нэгдэн нийлэх гэл үү

Гол мөрөн ч эргээ хальж нийлдэгүй

Ийм байхад өөр өөрийн газар нутагдаа баймаар л байдаг байх

Их мөрөнд бага газрын загас дасдгүйн лавтай

Сайн яваарай гэхээс хурдан ирээрэй гэхээ байсан

Саарал цагийн өнгө төрхнөөс

Эргээд ирэхээр зүүн хацрын үнсэнээ гэдэгчлэн

Эх орондоо хурдан ирээрэй ...

Би ганцаараа биш ч бид ганцаараа биш ч

Бэлчээрийн тал говын хангай чинь

Хүлээж байдаг юм шүү охидууд минь

Харж байдаг юм шүү

Ханат гэр

Элсэн толгод энхэл толгод жалгад чинь

                                            хөвгүүд минь ...

 

үнсэх тоолонд чинь

 

Хонгорхон минь

Чи намайг үнсэх тоолонд

Чихэнд минь хайртай гэж шивнэх бүрийд чинь

Эгэл хангал зангаа би барьж дийлдэгүй

Эр хүн гэдэг омогшил цээжин дотор тонгочоод барагдадгүй

Талын энгээр нэг морьдын тоосонд дарагдсан

Тахир сэлэмтэй баатар өвгөдын удам судар

Өөрийн эрхгүй нэхэн өнгөлзөөд горьгүй

Өөрийн чинь үнсэлт ямар шидтэй юм бэ ?

Амрагхан минь

Халуухан уруулаа үнсэх тоолонд

Хажууд минь ирж тэврэх бүрийд чинь

Залуу халуун насны энхрийлэл бүр дотнохон

Зангарагтай сайхан явахын итгэл бүр төрнө

Цэцгийн дэлбээ дамжсан эрвээхэй адил өнгөөзасж

Цэргийн жагсаал шиг жигдэрдэг

Нуруулан нисэх шувуудын алсаа үзэмж шиг

Нууцхан өөрөө цэмцийдэг нь юуных вэ ?

Бүсгүй минь

Бал бурмын амтаар шагнах тоолонд чинь

Баатар минь дэвэргэх бүрийд чинь

Чинийх байхын төлөө бүхнийг би боддог

Чимээгүйхэн аз жаргалын тухай мөрөөсдөг

Чамд үнсүүлэх надаас өөр азтан байхгүй байг гэж

Чанагш бодлоо хэн хүнээс нуудаг

Өөрөөс минь сайхан залуу байсан ч тоохгүй гэдэг

Өөдрөг үзэлдээ дурладаг

Чи намайг үнсэх тоолонд ...

Санасаар

 

Хилэн формоор гоёсон насандаа

 

Суран бүсээр ороолгосон ч ухаан суудгүй балчирхандаа

Суудлын орос тэрэгний жолоонд дурласан цагтаа

Авдар онгойх тоолонд шүлсээ залгисан хорхойсуу ахуйдаа

Айлынд орж гарах тоолондоо нүд горьдсон үеүүддээ

Сар шинэ гэдэг гурван өдрийн их хүлээдэгсэн

Саахалтаас өгсүүлээд гудамны бүх айлаа дуустал

Ноорхой гэж голохгүй тавын гутлаа чирээд

Ногоорох гэдгийг мартаад шидэж өгдөгсөн

Хамар хашааны Бандигаа урдаа чимэг болгоод

Халуун буузны үнэр сэнгэнсэн олон хаалга татсан даа

Будайтай брэс, орос салатаар ходоодоо баясгасан

Бурханлаг насны минь паян ямар дуусах биш дээ

Өдөр дунд гэхэд офицер цүнх номоор биш

Өнөөдрийнх шиг чихрээр ч биш

Тас үнэртсэн шаргал мандарин цөөхөн ч гэсэн

Тан шиг өнгөтэй мөсөн чихрээр дүүрдэгсэн

Хилэн формоор гоёсон офицер цүнтэй байхдаа

Хэдэн гудамны айлын босго элээж явахдаа

Сар шинийн гоё нь чихэр аарууландаа байдаг гэж

Сайхан боддог байж дээ хөөрхөн байж шүү

Монгол түмний баяраар гэдэс нэг гялайдаг байж дээ

Морьтой бол бүр хол тэнэх байлаа

Хэдэн гудамны айлуудаар мориор ороод гарсан бол

Хэдийд дүүрчих байсан юм гэж бэлгээ чамлахгүй байсандаа

Санасаар

Бохир хөрсөнд зохихгүй

Бодьгал хүний сэтгэлийн тэвчээр тэнхээгээр

Борооны дараах шиг шинэ цэцэг ургуулна би

Өөрийн гэсэн хүч чадлаа шавхаж

Өнгө тунамал нэлээн хэдэн цэцэг тарина

Энэ цагийн цөвүүнийг гэрэлтүүлэх

Эгэл бус цэцэгсийг ургуулах нь миний үүрэг

Эндүү алдаандаа сөхөрсөн дүү нартаа

Элдэвт зудрахыг бус сөрөн туулахыг сургана

Идэж уух, залилах наймаалцахаас өөр юмгүй

Их Ардчилал бидэнд , бидний хойчийг

Мөнгөөр харж өнгөөр хандахыг

Мөргөлчин адил сургалаа ,Үүнээс өөрөө

Гэгээн цагаан сэтгэл талбиун

Гэгээрэн амьдрах нь хэзээд оройтохгүй ...

Улс орон дэгжин дэвжих нь

Угаас бохир хөрсөнд зохихгүй

Онгог шинэ цэвэр газар дээр

Олон дахин сэргээн нөхөж

Хир тортог үгүй хөө хуйгүй ургах

Хээнцэр цэцэгс нь миний дүү нар байг .

Маргаашын чинь төлөө ах нар чинь

Мадаггүй ихээр даамай сайн зүтгэж

Шударга ёс, хүний мөс 2 нуруундаа үүрж

Шунаг сэтгэлгүй хойчисдоо үртэй цэцэг ургуулнаа

Ургуулнаа

Санасаар

 

 

Яг хажууд чинь байхад

 

Чамайг би унтсан хойгуур ...

Чангахан гишгэж алхаж ч чададгүй

Ялдамхан үнэгчлэх энхрий төрхийг чинь харж

Яг хажууд чинь суух дуртай

Энд тэндхэн таарсан бүсгүй бүрээс өөр

Энхрий ялдамхан санагддаг

Чамайг нойрсох цагаар

Чинагш алсыг мөрөөдөн сэтгэлээ цалгиулан

Зөөлөн хөнжилд шүргэсэн шанхан үсийг чинь илбэж

Зөвхөн миний энхрийлэлд мишилздэг

Сарны гоо үзэмжинд чи минь бүр өнгө засаж

Санаандгүй дотроосоо инээхдээ сэрээчих вий хэмээн

Би чамайг хардаг орчлон үүнийг харж баясдаг

Битгий эрчүүдийг жаргалаар дутаа гэж

Үүр хүртэл удаан цайдаг

Өглөө хүртэл нарандаа хэлдэг байх

Чамайг унтсан хойгуур би гулсан зөөлөн босох дуртай

Чандган зүрх чинь цохилсон үнэгэн зүүдийг чинь манах дуртай

Алган дээрээ энхрийлсэн бүсгүй чамдаа өглөө бүр

Амьдрал бэлэглэх эр хүн байх хамгийн их дуртай .

Санасаар

 

Сайхан бор ааруулаа

 

Хөдөөний хэдэн хүүхэд зохиолын дуучид болоод дууслаа

Хөрслөг малчидаар аялан тоглоод мөнгийн хамаад дууслаа

Энд тэнд хошин театрын жүжигчид нэг нэгнээ шорон, шороонд хийгээд дууслаа

Элгийн авмаар төрийн бодлого ард түмнээ цөлмөөд дууслаа

Өглөө оройд утаа суунаглаад элэг гэдгийн устгаад дууслаа

Өр ширний нэхмэл сүлжээнд зонгоороо өртөөд ханалаа

Хаан банкны барьцаанд хамаг малаа өгөөд дууслаа

Харийн нөхөр буцахдаа аваад явахаар боллоо

Хэдэн сайхан охидоо бас алдаад дууслаа

Хэтэрхий банзал Солонгосууд шиг буудал хэсдэг боллоо

Сайхан бор ааруулаа идэхээ байгаад шүдгүй боллоо

Санаанд гүн хоногшсон Уртын дуугаа мартлаа

Мартлаа дууслаа гэдэг нь бол

Маний бие гутрангадаа биш ээ хөө

Өөрөөс минь бусад хүмүүсийн алдаа оноог

Өнөөдөр маргааш давтахгүй гэж өөртөө сануулж байгаам

За тэгээд мартах орхих ухаанаар орчлонг туулбал

Заавал хүн гэдэг нэр устах нь тодорхой

Өөрийн үүх түүх ,яс цусаа хайрлах нь

Өнө мөнхийн л эрх чөлөөний төлөөх гол судас биз ээ ...

Санасаар

 

 

Санатугай

 

Хань минь , та минь гэмээн авайлдаг дууддаг

Халх Монголын хэл ус яагаав ...

Хавиар нэг “Хайраа “ гэхээр яг хэн нь

Хараа буцааж толгой эргүүлэх ёстойв

Орос муу гэж хэлэх гээгүй

Одоо хэлдэг “П....аа “ гэдэг үгийг би хэлдэгүй

Харийн хүний хараал дутсан бишдээ

Хальтирж хэлэхгүй л бол ядахнаа Монголоороо хараая

Зүүдэнд хүртэл Бүүвэй аялаатай

Зүрх зрхээрээ холбоотой хөх толбот хүмүүн бид

Тоосго хогоор босгоогүй дархан хилийн овооноосоо

Тасарж холдоод яахын тэр чигээрээ байг .

Ээтгэр гутлаа жийж, ташуу энгэртээ дээлээ өмсөөд бүслий

Элстэй, модтой, уултай хангайдаа

Тосоор гоож, цусаар урс гээд хэдэрлэж явахад яахав

“Томьск тоолгүй намхан мориороо давихахад яадаг юм

Дээр хэлсэн ганц хоёрхон харь хөврүү үгс

Дээлтэй Монголын магнай юу дээр нь

Цөс хөөрөхөд төлөөлөх сэлэм үг удаан байвал

Цөм сүйдэх зам болж байгаамдаг

Ийм учирт:

Их үйлсийг бага үйлээс эхтэйг

Чухам дээдэд санаж үүнээс хойш санатугай

Чулуу бутраам усны чадлыг мэдтүгэй

Бид нийлээд Монгол гэж нэртэй байдаг шиг

Бичиг үсэг, ярих хэлэх нь Ижил болдог учиртай байх

Харь хэлийг зөв хөрвүүлэх нь миний бас нэг үүрэг байх

Хамгийн сүүлд “Интернэт блог” гэдгийн юу гэж хэлэх вээ ???

Монголоор

Санасаар

 

Views: 331 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar