цэс
Home » 2015 » June » 13 » Санасаар
10:11 AM
Санасаар

 

Ангирхан минь

Сүүтэй цайндаа печень идэхгүй бол уруул нь унждаг нархан минь

Сүүлтэй махнаас холуур зугтаадаг дөлхөн минь

Энгэрт минь асаж тэнгэрд хүрсэн үргэлжлэл минь

Эцгийнхээ мөөмнөөс сүү горьдсон энхрийхэн минь

Нар саран ээлжилсэн хорвоод

Намайг аав болгосон үр минь дээ үр минь

Нуухтай нүдтэйгээ ажилруу хамт явнаа гэдэг

Нусаа нь арчдагүй эрххэн минь

Аав нь :

Өглөө явах болгондоо сэвлэг юуг нь үнэрлэхдээ жаргалтай болдог юм

Өдөр болгон санахдаа баясалтай оргидог юм

Томоо болсон гэлээ бяцхан байдаг охиныхоо

Томоогүй эрххэн занг нь бусдаас хайцаалдаг юм

Энэ хүүхдийг эвийлсээр толгой дээрээ гаргалаа гэж

Эмээ чинь загнахад, аав нь яах вээ гэж өмөлздөг юм

Надаас хойш яах ч билээ эрхэлж л байг гэж

Нартайд босж оронд нь хоол зөөж

Үрийн минь тэнгэр цэлмэг байгаасай гэж

Үүрийн шөнөөр сүү өргөдөг юм

Нэг л өдөр хүний хүн дагаад

Нимгэн зовхиндоо уянга халиагаад

Хадамлах нь үнэн хорвоо хойно

Хамаг л хайраа эртхэн өгч байя

Ааштай аавынхаа зүрхэнд нь оршидог үр юм байгаам

Амьдрал гэдгийг ойлгуулж өгсөн амь юм байгаам

Намхан болсон ч надад бөхийж үнсүүлэх ачлал минь билээ

Нартад байхгүй болсон нэрийг минь дуурсгах гавьяатан юм шүү үр минь

Б.Нямбаяр

 

 

Хайрлахым

 

Би чамайг ямар их хайрлах дуртай гээ ч

Битгий мартаасай гэж нүдээ хүртэл аних дургүй

Зөөлөн уруулд чинь хүрэх тоолондоо

Зөн билиг минь төөрчих вий гэж

Би чамайг ямар хайлах дуртай гээ ч

Бийр янтай хосолсон хайрын нэгэн түүх мөнхөрснөөс

Өөрийн зүрхний нэг хэсэг дээр

Өд гүйцсэн дэгдээхэй болж ниссэн болохоор

Чамдаа би ямар их дурладаг гэж санан

Чангахан хэлж чадаагүй үгс бүрийнхээ сулраанд

Өөрийгөө ч зэмлэж амжаагүй гэнэнхэн үлдсэн учирт

Өмөлзсөн бодлынхоо гүнд хичнээн хайрлахын хүн мэдэхгүй

Тэгээл би чамайг ямар их хайрлах дуртай гээ ч

Тэнгэр минь хүний хүсэл гэдэг хязгааргүй юм даа

Нас насны босгонд үлдсэн дурсамж бүхэнд гэгээн мөртэй үлдсэн

Намуухан бороо шиг зүсрээнд хүн өөрөө норох юм даа

Өөрөөсөө илүү нуусан хайрын түүхэнд

Өнгөлөг гэгээн үлдсэн чинийхээ

Хархан нүд үс гэзгийг нь ямар илбэх дуртай гээч

Хайраас минь үүдсэн ийм дуртадгал ямар дулаахан гээ ч

Иймээс би чамайг ямар хайрлах дуртай гээ ч

Илэн далангүй үнссэн уруулыг чинь санадаг гээ ч

Их дэлгүүрын урдаас эхлээд надруу дайрсан

Исгэлэн насыг чинь ямар их хайрладаг гээч ...

Б.Нямбаяр

Сайрын нэгэн чулуу

Хурдан унааны хар хаймран дугуйны

Хурдлах хээний эрчээр хол үсэрсэн

сайрын нэгэн чулуу би

олноо гэсэн сэтгэлийн бяцхан буйдаа

огтохн ч эмээлгүй бяцрахаас айгаагүй

сайрын нэгэн чулуу би

багтаж шингэхгүй дээ биш миний сайр бяцхандаа бус

барзгар дугуйны эрчээр нэг нь шидэгдэх нь үнэнгээс хойш

хуурай сайрын олноосоо би түрүүлж үсрий

худал, үнэний тавилангаас зугтаах хэрэггүйг мэдсэн

сайрын нэгэн чулуу би

нэг нь ухаан зарвал толгой өргөх нь үнэн

нийтээр зүг зөвдвөл амьдрал тэгширэх нь лавтай

бусдынхаа төлөө гэсэн сэтгэл байх аваас

будант хорвоогийн мананд төөрөх нь багадаа хорвоо

сайрын нэгэн чулуу би

санамсаргүй үсэрсэн байсан ч яахав

өөрөө л үсрэх бодлынхаа уртад

өрөөлд гай дуудахгүй л бол болоо болоо ...

үнэн нь худлаа гүйцэх сайхан амьдрал чухдаа

үхэл, амьдралын заагд дэнс хатуу болохоор

надаас түрүүлж үсрэхээс нь өмнө би дэгдсэн нь болж

нартад бусдынхаа өмнөөс амьдрах шиг сайхан нь үгүй ...

нутгаасаа холдсон чулуу гурван жилдээ зовдог гэлүү

нууцхан өөртөө амласан хүний сэтгэл гэдэг

гурван жил ч бус гучин жил зүрхэндээ шаналахыг

гундах, мандахтай замналаас ойлгох гэж хичээсэн

сайрын нэгэн чулуу би

холын хол шидэгдэгдэхдээ их юм боджуу

хорвоо дэлхийн учиг бүрнээ тайлах хэмээсэн

малын хөлөөр ч болтугай сайрандаа дөхнөө гэсэн

мандмал бодлынхоо үзүүртэй жаргалтай гэгчийн мөрөөсөлтэй

сайрын нэгэн чулуу би ...

садан төрөл олонтой би ...

гол, голын сайран дундаас

голт зүрхнээсээ хайртай

гуравхан сая шахам сайрын нэгэн чулуун би

гуниг жаргалтай ертөнцын тайлалд шимтсэн

өнчин ганцаараа биш түмэн зүгт шидэгдсэн

өргөн нэгэн голын сайрын шидэгдсэн чулуун би

сайрын нэгэн чулуу би

санасаар

 

Чи намайг мартаагүй байгаа бол

Чихэр шиг  насандаа тоглож өссөн

Жаалхан охиндоо зориулж шүлэг тэрлий

Жаал  улайх л  байх үүнийг уншаад

Долоон буудлын дэнж миний дов

Доошоо жаахан алхаа л манайх байсын

Эжий аавыг ажилаас иртэл нь

Эргэн тойрны жаалууд нааддагсан манай хашаанд 

Хайртай гэж жигтэйхэн шар охин байдаг байлаа

Хамтдаа бүхий л зүйлээ хуваалцдаг найзууд явлаа

Эрэгтэй гэлтгүй надтай дотносож

Элдэвтэй насаа хамтдаа эрхлүүлдэгсэн

Ихэнхидээ би эмч болдог байсаан 

Ивий минь өвчтөн болдог байлаа

Хар модны холтсыг тариа болгоод

Халтар  хонгон дээр нь хатгадаг байлаав

Охин хүүхэд өмнө өмдөө тайлчаал

Одоо өвдөхүү эмчээ , гэж гэдэгсэн 

Тоглож өссөн найз минь хөөрхий хөөрхий

Томоогүйхэн насандаа нүүгээд явсым

Эцэг эхийн аясаар балчир насны андаа орхиод нүүсээн

Эргээд тааралддаг бол ямар шүү бүсгүй болоо аж

Хонгоны хөх нь арилсан цэгцгэр нэгэн

Хотын хаа нэгтээ л зөрдөг байх

Энүүхэн шүлгийг тольдвол андаа таниарай

Эрххэн насны дурсамжаа санаж мишээгээрэй

Санасаар

Views: 277 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar