цэс
Home » 2015 » May » 3 » Сайна байна уу ээжээ
9:25 AM
Сайна байна уу ээжээ

Сар жилээр хүлээсэн үсний тань буурлаар ухаарал хайсан 

Бор хүү чинь ээжээ таньдаа яарж явнаа

Бодлынхоо үзүүрт жаргал мөрөөдсөн хүү чинь

Хатуугийн өмнө хатуудаа хатуу ч 

Харин таныгаа санахаар нялхраад явчихийм

Өмөлзөөд жаахан эрхэлмээр байна ээжэээ

Өнөөдөр ажилаа эрт тараад яваад очье

Хажууд минь байгаа ч очиж амждагүй

Хүүгээ уучлаарай ээжээ

Харууслын хорвоод бүүр хол одчвол

Хариад удахгүй очлоо гээд урвагнаад эрхэлж амжихгүй

Хүүгээ ээжээ  ...

Нарны эртэд босч заяан тэгшээ гэж сүү өргөөд л явахад тань

Намайгаа гэсэн сэтгэлийн тань гэгээнд алхахдаа өөдрөг байдаг

Насаараа ч хамааагүй хормойноос тань чирэгдэж эрхлэх хүүгээ 

Надаас өндөр болоорой гэх болгонд тань

Өөрөөсөө намхан байлга гэж би хааяаа боддог

Өнөөдөр хамаагүй би намхан байя л даа

Та минь дэргэд байхад би өндөрсөөд яахийн бэ 

Талын минь нар жаргаагүй үлгэр шиг ээжээ хамт л байгаарай

Өнөөдөр...  ээжээ хүү  нь очно

Өөрийнхөө дуртай хар талхаа сахартай иднэ

Таныхаа энгэрт насаа мартаж жаахан сууе 

Тарни шиг сэтгэлд таны гэгээрж  ариусье

Одоо ингээд л гарлаа ээжээ

Онгоцоор бас галт тэргээр биш 

Шахалдсан нийтийн унаанд таньдаа яараад суучий

Шар сүү нэг чихэр өвөрдлөөд яваад очье ээжээ...

 

Б.Нямбаяр                                    2009 ,  6,   4

Views: 238 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar