цэс
Home » 2015 » June » 13 » 4
10:13 AM
4

Үүрд мөнх тусгаар тогтнолын билгэ тэмдэг энэ шүү

Санасаар

Хэрэгтэй юмаа хөөрхий

2014 оны 10-р сарын 02, Нийтэлсэн САНАСААР

Би засварчин , дуучин биш

Бэлэн сэцэн үгтэй галзуувтар хүн

Заримдаа хэт энгийн бүр даруухан

Залуу халуухан омголон дээрээ шазруун

Хуруу хуруундаа алт, мөнгө чирэх дургүй шунал бага

Худлаа ч үгүй саяхан жижиг тэрэгтэй байж байгаад

Одоо л нэг томовтор унаатай болж байгаа

Он жаахан хөгшин ч өндөр болохоор сайхан эдээ

Ажил төрлөө амжуулж л байвал

Арзгар дугуй нь эргэж л байвал хамаагүй

Хоёр хөлөө дүүжилээл

Хол газрыг хормоор туулахад

Хэрэгтэй юмаа хөөрхий

Хэзээнээс Монгол хүн эдээ голж байлаа

Өмссөн зүүсэн бүтэн хиргүй л бол болоо

Өөр юм хэрэггүй энгийн хүний энгийн амьдрал сайхан

Гэр орон ялгаа үгүй

Гэнэтхэн хааяаа балгадаг л зан илүү байх

Бусдын хөрөнгөнд хосдогүй

Бурханаас өгсөн амьдралын үнэнд дурладгым би

Бор амьдралаа амтат чихэр мэт хүлхсэн

Бодол санаа юундаа нандин хэмээн дээдэлдэг

Эгэлийн эгэл ертөнцдөө сэтгэл хангалуун

Эрь урьдын алдаагаа засна гэж туйлдагүй би засварчин .

Санасаар

Хүн хулгайч хөлхсөн

2014 оны 09-р сарын 25, Нийтэлсэн САНАСААР

Хар өглөөгүүр

Хав,хар бодлуудаа үргээгээд

Шинэ өглөөний нарнаар өөдрөг алхлаа

Шилэн нийтийн портоороо давхилаа

Том болсон үеээсээ

Томоогүй байхаа больсонгоосоо хойш

Нийтийн ийм унаанд ховор зорчих юм

Нийгэм цаг үеийнхээ амтыг мартах гээд байх

Хөл гараа хаана тавихаа бараг мартсан байна

Хүмүүс яаж амьдраж байгааг

Хүн, хулгайч хөлхсөн

Хүмүүнлэгийн энэ унаанд байхдаа

Description: https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTPFqcjf9MVYAOUX7oEBtpZqSwS8oTqor6JCqnMID1ObvojO7NP

Олж харна

Олон юм ярих ч хэрэггүй

Оцгор хавтгар наашаа цаашаа

Охид хөвгүүдийн шуугиан

Эмгэн буурлын суудал хайсан эрэл

Эрдэм үүрсэн жаахан атмааний чихэлдээн

Миний гутал дээр гишгэсэн хөөрхөн амьдрал

Мэдээж тоосын арчих зав өгөхгүй яаруу ертөнц 

Шуудай дүүрэн ундааны сав үүрсэн хэцүүхэн хорвоо 

Шулж хөлжсөн хүмүүсийн тухай шивэр авир үнэн 

Өнөөдөр мөнгө маргааш амьдралд хэрэгтэй гэх хөөрөлдөөн 

Өөр юу ч хэрэггүй сайн л бариул олох хэрэгтэй

Хорвоогоор нэг урагшаа гэж уриалсан мөнгө хураагчийн лоозон

Хоног өдрийн уртад нэг замаар жирийсэн жолоочд урам 

Энэ хөөрхөн нийтийн унаанд

Элдэвтэй нас минь үлдсэн гэхээр бас сайхан

Санасаар

Огт хүнд баймгүй

2014 оны 09-р сарын 18, Нийтэлсэн САНАСААР

Дуунд юу байдаг гээ ч ...

Нисэж буй мэт далавчаа дэлгэсэн хүсэл мөрөөдөл

Нэгэнтээ бүрэн ухаажсан гэгээрэл бодрол

Үг үгний цаана цохилох өнгө оруулсан хөг эгшиг юунд

Үнэнхүү амьдралын дуулал гэдэг нэвт шингээстэй санагддаг юм

Орчлон ертөнцөөс тас үсэрсэн уудмын уудамд тэсэрсэн

Огт хүнд баймгүй гарах ч үгүй гэмээр

Гойд гоц бүхэн энэхүү дуу гээ ч д

Голт зүрхнээс аз жаргал тастан аваад буцааж авчирдаг амт

Нэг сонсоход уйлмаар хэрнээ нөгөөтэй бол үсрэн дэвхэрж

Тэрнэг ө нгө яасаасаа болоод

Сэнгэнсэн хөх агаар дунд хөвөх лугаа

Шүлэг ая хоёр нийлсэн гойдын энэ зүйлээр

Шүрэн цагаан сэтгэлээр бүхий л төрөлхтөн

Хэл ярианы хязгаар үгүйгээр нэврэлцдэг гэхээр

Хүний ертөнцын хамгийн аугаа зүйлсийн нэг мөн юм аа биширмү

Санасаар

цасан дороос анхны яргуй

2014 оны 09-р сарын 18, Нийтэлсэн САНАСААР

Заримдаа би зунжин цэцэг шиг дэлгэрэхсэн гэж асдаг юм

Залуу насаараа энгэр талыг чимэхсэн гэж дүрэлздэг санж

Гоо үзэмжээ энэ насанд байгаа гэм

Гомдол цөхрөлгүй өөд тэмүүлэх ургамалын иш мэтсэн

Гэхдээ би намаржин навч шиг хөглөрөхсөн гэх

Гэгэлэнгүй салхин дор янагшингуй бодролдож

Зүрхний гүн дэхь хаа нэгтээдээ нуугдаж

Зүгээр л цагаан ганцаардах сайхан санагдах

Яг л тийм үедээ өвөлжин би

Яруу тунгалаг цас шиг цагаахнаар

Бусдын төлөө энгийнээс энгийн даруухан байж

Булаг усны эхрүү ...

Хаваржин би урсахсан гэж мөрөөсөх

Ханзалсан цасан дороос анхны яргуй шиг дэлгэрж

Эргээд өөрийн асдаг дүрэлздэг зундаа дурлах

Эцэс төгсгөлгүй замнал урсах ...

Энэ дөрвөн улирлаар

Эгэл төөрөг минь урсдаг

Амьд бие дотор минь дэлхий оршидог

Ахуй тойрон минь тийн байдаг .

Санасаар

эгэл жирийн

2014 оны 09-р сарын 18, Нийтэлсэн САНАСААР

сайна уу чи минь хаана явна

саруулхан хорвоогийн алчир нас минь

бодож явна уу намайг жаахан нас минь

болцгор гараараа даллаж байснаа санах юм уу...

он жилүүд урсаад өдгөө 20 жил өнгөржээ

одоо санах тусам бүүр ариухан дурсамж

чи бидний сэтгэлд үлдсэн байна

чихэр хүлхсэн насны ухаарал мөн үү

би мартаагүй ээ нөгөө янзаараа гэж худлаа ярихгүй ч

битүү хүслийн манангаасаа нэг их холдоогүй

эгэл жирийн тэр мөрөөслөө мартахыг хүсэхгүй

энхрий насны мөчөө дуртгалаа орхихгүй

гэм хийгээгүй гэрэлт насны амьдралд

хаалгаа нээгээгүй ертөнц чи хаана явна.

санасаар  

Чулуун гэр минь

2014 оны 09-р сарын 18, Нийтэлсэн САНАСААР

Одоогийн энэ нэгдүгээр хорооллын дэнж дээр

Онгог насны минь чулуун гэр минь бий

Шилийн эрийн уяа байсан өнчин модны дэргэд

Шинэхэн юм шиг гэрийн минь өнгө, зүс дэлгэр байдаг юм

Сэлбийн голийн мөлгөр цариг чулуу

Сэрүүн хатан туулийн алаг чулуу

Дэнжийн мянгын хонин цагаан чулуу

Дэмчиг ахын хашааны хадан бор чулуу ...

Миний багын гэгэлгэн мөрөөдлыг

Минж зандан эмээл хувхайртал

Хадгалж энэ толгойд мөнхөрж байна

Хавийн багачуул дэвжээж байх юм

Өглөөн нарнаас оройг хүртэл

Өвөөгийн мал хуйг харах зуураа

Цаад уулын цаанаас ирдэг айлын охиныг

Цайны хүнээ болгож нааахдаа ...

Гэрийн өнгө гэргий хүнээс

Гэргийн үзэмж эр хүнээс

Хот хороо дэвжүү байх нь

Хоёр хүний сэтгэлээсийн учигыг

Ухаан санаанд үлдээж, шингээж

Унаган наснаас хүний замруу зөв хөтөлсөн

Хангай нутгийн түмэн чулуугаар гоёсон

Ханат бөнжгөр чулуун гэр минь...

Чулуун гэр минь

Санасаар

 

Чамайгаа нар эргэсэн хорвоогийн гэрэл гэгээ гэж би дурладаг

Чангахан үнсвэл хиртэх вий гэж уруулаа зөөллөж шилэмддэг

Амрах сэрэхын зууртаа хором ч чамаас холдсонгүй зүрх минь

Атгахад хагарахад эмзэг ч одоог хүртэл цохилсоор...

санасаар  

 

зүрх тогшилт

2014 оны 09-р сарын 09, Нийтэлсэн САНАСААР

Гэнэ гэнэхэн санах юм

Гэрэлт хүслийн оч минь ...

Мөнх хөх тэнгэрийн уудамт

Мөнгөн од болон мянгантай болон

Цацран гэрэлтэх тоолонд

Царайлагхан төрсөн ааль ялдам

Хүний охин үр чамайгаа

Хүсэхдээ өөрийгаа тушсан

Сэтгэлийн бор чөдрөө

Сэмхэн ч тайлж чадахгүй нь ...

Сэрэмгүй зүүдний орчилдоо

Сэлүүргүй мөнгөн хөлгөндөө

Гоохон дагина болгож

Голт зүрхнээсээ хайрлах гэвч

Хожимхон учирсан

Хонгорхон наснаас холдсон

Оройтсон борооны шивнээ

Оройгүй тэнгэрийн бороо минь дээ

Чинь сэтгэлийн сувдан хэлхээ болсон

Чимх төдий үгийн урныг хэлхсэн

Захиа ч юм шиг , шүлэг ч юм шиг

Задалж уншихгүй дугтуйнд дайхгүй

Энэ хэдэн мөртөөс чи өөрийгөө хай

Элдэв санаа үгүй би өөрийгөө тольдсон юм

Арван хэдтэйсэн бол хаалган гаднаас шүгэлдэж дуудахсан

Амьдрал өдий хүрж зүрх тогших хугацаа үлдсэнгүй ...

Санасаар

сэргээлт

2014 оны 09-р сарын 06, Нийтэлсэн САНАСААР

хүн сэтгэлийн угаасаа жаахан юм бодлоо

хөөрхий туулжөнгөрөөсөн цаг мөчүүдээ эргээд харлаа

ай мөн өөртөөгомдмоор юм их байнаа

амьдрал ийм дээ гэж өмөөрж болохгүй байхиймаа

зөрөг замаа дагасан хувь тавилан минь урсаад

зөндөөн удсан байнаа 30 гаран жил харваж

нэрийнхээ ардаа дуудлагатай алдар цуу хадаагүй ч

нэрмэлийн арддагаастай хөг баян олон

хэнэггүй залуу насны босгон дээр өдгөө ирж

хэрвээ энэөндөрлөгөөс харахад, хэмээн омгорхоход

нусаа арчиж чадахгүй хүүхэд ахуйдаа бурууг тохоод

нууцлаж дотроо бас хальтөмөөрөөд

дэрсхэн өссөн охидоо санан нэг гунье

дээлийнхээ энгэрт сүүтэй ээждээ нэг эрхлье

сураар ороосонөвөөгийнхөөхарцыг нь нэг санье

сул жолоотой борынхоо дэлэнд нэг наалдье

бодон, бодон бодсон бодлынхоо учигыг тайлахгүй

бондгор залуу би одоо 30 чин хэд- тэй

ухаан заасан наадамд аавын гурван дуутай

урам дэврээсэн хайранд ээжийн цагаан сэтгэлтэй

хилийн торгон дээсэнд эрийн ширүүн мөртэй х

ээнцэр бүсгүйн зурхэнд нөмөрын халуун үгтэй

ийм л хүн байна даа охидоо эргээл хардаа

эрээн мяраан хотын ганган залуу ч гэлээ

элдэв шалигийн зангүй хөдөөборгил хүн дээ...

санасаар  

 

 

хуртай нартай өндөрлөлөө

2014 оны 09-р сарын 06, Нийтэлсэн САНАСААР

Цэнгийн зөөлөн бороо өдөржин шөнөжин шаагилаа

Цэнгэлтэй Монгол наадам хуртай нартай өндөрлөлөө

Том жижиг гэлтгүй найр хавтгайртал амарлаа

Толгой, тархи битгий хэл ууц, нуруу хөшлөө

Айлын хүний найрнаас хөндий гарж болдогүй

Айраг нэрмэл хоёроос ам гарж дөнгөдгүй

Найрын хуртай гурван сардаа

Нанчилдах бол энүүхэн өнгөрнө гэжаагаа

Найртай хуримтай гэж дээлээ хөөргөж гутлаа өнгөлий

Намайг урихгүй бол гомдоно гэсэн талтай

Хуруу дэмбээ өргөсөн задгай талын найран дээр

Хундага хоосон буцаахгүй найр таллаж гарахгүй

Янзын сайхан улирал шүү

Яруу тансаг намар шүү

Язартал хагартал ууна шүү

Ямагт магтаж согтоно шүү

Жаахан жаахан хэтрүлсэн

Жаривгар намайг хэлэх юун

Жалгын уруу өнхөрсөн бодол санаа ийм

Жаран харын явдалтай өрөвгөр би тийм ...

Санасаар

 

 

Өрсөж гар буугаар буудсан

2014 оны 09-р сарын 06, Нийтэлсэн САНАСААР

2 талбай

Надад ийм бодол байна

Нарийн ширийн ухааныг нь мэдэхгүй нь

Их хотын төв талбайн нэрээр

Ингэж тоглох ямар хэрэг байдаг юм

Хаа газар дэмий тэнэж

Харь газраар дэмий тэнэж

Хаа газраар олон яваагүй ч

Үзсэн харсан бас тийм бага үгүй

Үндэстэн ястан бүр

Хойчис урьдын бүгдээ дээдэлдэгийг ойлгоно

Хойно урьд нь дугаарладгыг мэдэхгүй

Хэдэн зууны өмнөх Чингис байсан л юм байгаа биз

Хэтэрхий залуу түүхтэй Сүхбаатар багадаал биз

Хамгийн гол нь байгаа юм байгаагаарай байг ...

Хачин юмаар оролдож суух хэрэг ямар учиртайв

Сүхбаатарын талбай байж л байг

Сунагар том Чингисийн талбай хийж болоогүйн байх даа

Жижиг юмаар оролддог хүмүүс

Жижигхэн байдаг

Жирийн хүмүүсээсдутахгүй төрийн түшмэл хог юм

Жинхэнэ үнэнд гүйцэгдэх цаг мөдгүй байх

Төр төвийн талбай Чингис нэртэй байгаад

Төвшин амгалан байхсан бол хамаа алга

Сүхбаатар нэртэй байгаад нурж унах гээд байвал хамаа алга

Суга татаад л солиход хэзээ ч оройтохгүй байсан

За би ямар ч байсан

Зайсан толгой , Буянт ухаагаа хараад

Эх орны ширхэг чулуун баганаас

Энэ Сүхбаатарын талбай хүртэл

Төрсөн нутгын эс ширхэг бүр тогтож буйд нь баярлана

Түмэн янзын нэр, уснаас залхах юм

Өнөөдрийн зуданг харсан миний үеийнхэн харамсаж байгаа

Өрсөж гар буугаар буудсан та нарын өмнөөс

Ямар буугаар буудахыг сана...

Яршигтай юмаар төрийн алба бүү зусард

Нэр солих , Талбай янзлахад мөнгө цаг үрэх хэрэг алга

Нийтийн өмнөөс шийдвэр гаргахад их бодох хэрэгтэйг сайн сана...

Санасаар

 

“ Дурсамж “ хамтлаг

Үг: Санасаар

Ая: Санасаар

Сэтгэлдээ

Сэтгэлдээ өнчин гунигийн дуутай

Сэмээрхэн дотроо уйлж явахад минь

Холын гэнэн хүсэл мөрөөдөлдөө

Хонгор чамайг ирнэ гэж итгэсээр

Хорвооог би туулсаар

Амьдралдаа ганцхан чамайг хайрласаар

Алаг нүдэндээ нулимстай явахад минь

Ариун гэгээн хүсэл мөрөөдөлдөө

Ахиж чамайг ирнэ гэж итгэсээр

Хорвооог би туулсаар

Сп:

Гунигийн навчис сэтгэлээр хөглөрж

Гутрал шаналлаа дотроо хадгалж

Хүлээлт хэмээх итгэлээр жигүүрлэж

Хүйлэн орчлонд алхаж явахдаа

Чамайг ирнэ гэж би одоо ч хүлээсээр ....

Орчлонлд ганцхан хайраа өгчихөөд

Орхиод одсон хайртай охин минь

Оломгүй гэнэн хүсэл мөрөөдөлдөө

Одоо ч чамайг ирнэ гэж итгэсээр

Хорвооог би туулсаар

Хорвооог би туулсаар

1996 он

 сүүлд бичлэгийн оруулье гэж  олноо хүүхэд ахуйн  юм дөө

 

Шүлэг тэрлэх ухаан

2014 оны 09-р сарын 06, Нийтэлсэн САНАСААР

Шүлэг тэрлэх ухаан

Нэг удаа гадагшаа хар

Нээрээ л амьдрал ямар байхыг анзаар

Хүний ертөнцрүү жаахан шагайгаад хар

Хүслийн гал дээр нь тос нэмээд шатаагаад үз

Тэгвэл онгод нааж орж ирнэ

Тэгээ л хусаж өгнө

Гэхдээ над шиг хамаагүй тууж болохгүй

Гэрэлтэй бас уран үгтэй байвал зохилтой

Над шиг надавдар байна гэвэл худлаа худлаа

Наад нөхөд чинь муулах нь муулж сайлах нь сайлах л байх

Гэхдээ хүн гэдэг өөрийн гэсэн ертөнцдөө байдаг болохоор

Гэнэхэн ухаанаар ор хандаж болохгүй шиг байгаан

Хахаха гэж байгаа л хамаагүй бич

Хан тэнгэрийн дор эгэлийн ухаан хамаагүй сайхан

Ном эргүүлэх байлгүй л яахав

Нохой зан гаргаж хуулж болохгүйг маш сайн ух

Заза номчорхол дуусаа

Зарим хүмүүс намайг тэнэгээр нь дуудах боломж гарлаа

Өөрөөс гарсан юмыг үрээ хэмээн санахын учирт

Өөлсөн баагий нартай зад хэрэлдэнэ яадын хэхэхэхэ

Санасаар

 

Нэхэн санах учиртай ...

2014 оны 09-р сарын 06, Нийтэлсэн САНАСААР

Орь залуу хувьсгал уруу

Онилоостой буугаа шагайсан

Нэгэн мянга есөн зуун гучин есөн оныг

Нэхэн санах учиртай ...

Чийгтэй хар шороо огло, огло шидэх байлдааны хүрз

Чихэнд энгийн сонсогдох хуягтын нүргээн

Өдөр шөнийн давшилт, ухралт , хориглолт хийсэн

Өргөн усгүй шахам цөлийн тулаанаас

Асаж авалзсан дарь хүхэр, халж шатсан газрын тоос шороо

Амьдрал бялтнаас авалцсан үхэл, амьдрал хоёрын дундуур

Танкны гинжинд харжигнах залуу насаараа “Эх орон”-оо өмөөрсөн

Талын хөвгүүдийн түүхийг өнөө мартах учиргүй ...

Дохионы гал энд, тэнд тэнгэрд харваж

Довтолгоонд хөвгүүд хорь ч хүрээгүй орсон юм ...

Их бууны цагаан манан дагаж

Исгэрэх сумөн мөндөр сөрж

Урагшаа эх орны төлөө гэсэн

Уриа лоозонгоор цог жавхаа хийж

Алхам, алхамын төлөө өмнөө байгаа гарыг туулж

Айл саахалтын газрыг дусал цусаараа олсон юм

Галын цэгийг тэр дор нь устгаж

Ганцыг хороовол ижил хэмээн тооцож

Их тулааны нүсэр нүргээнд

Ижил дасал болтлоо нөхөрлөсөн

Цэрэг хүний нэр төрийг

Цэцэн бууны хараанд даатгасан

Чимхийн төдий нойроор хоол хийж амсгаа авсан эрчүүдийн

Чийгтэй нойтон нуувч одоо хэвээрээ байгаа тэнд ...

Үхэл чирж ирсэн дайснуудын

Үмхий хүүрийг мянгаар нь овоолж

Дайны хүйтэн талбар дээр

Дархан цолоо мандуулж ирсэн

Орос, Монгол хөвгүүдийн өмнө

Одоо бэлтгэл байлдагч Санасаар ёслоё

Байлдааны цагийн хатуу тушаалыг

Баатарлаг гүйцэтгэсэн буурлууддаа мэхийе

Элсэн манханд бат, бэх хориглосон

Эрэлхэг түүхийг ийнхүү дурслаа

Хүч, цусаар олсон энэ газар нутаг

Хүслийн зоргоор олдоогүйг зарим нэг нь санаг

Өгүүлж баршгүй хорсол

Өширхөх зүрхний хилэн

Интернационал цаг үе биш ч гэсэн

ЭХ ОРОН хөвгүүдээ мартадгүй юм шүү .

Монгол цэргийн сүлд хийморь бадартугай

Санасаар

Нар саран мөнхөд

2014 оны 09-р сарын 06, Нийтэлсэн САНАСААР

Хатан тунгалаг туулын уснаа тоьдоо юудаа

Хар залуу насны дурсамж хөглөө юу даа

Намрын навчис шиг хагдарсан он жилүүдийн тоосонд

Нартын замнал урсаа юу даа

Цав цагаан цас мэлтийсэн уулсын оргил миний нутгийнхаа

Цаг цагийн мөчлөгт мөнхөрсөн буурлууд бидний дээдсээ

Саран хүртэл мөнхөрсөн хөх тал мину

Сайхан бүсгүйн өнгөнд дурласан наран мину

Утга үл олдом бадаг мөрсийн хэлхээнд

Уянга халгих нь анзаарагдамгүй долгионд

Шилгээн намуухан тогтсон миний сэтгэлийн нууранд

Шигтгээ болон тогтсон гоо бүхний нэгэн ...

Ийм нэгэн шадыг үзгэн дор өчиглөмүй

Илүү дутуу зүйлгүй аядуу үгсээр төсгөхүйе

Дорны зүгээс сэнгэнэсэн агаар юунд сэнхэрсүгэй

Догдолсон сэтгэлийн дотроос уудалсан эрдэнэсээ дэлгэвээ хөө

Дөрвөн мөрт бүрийн учиг хэлхээнд

Дөрвөн улирлын өнгө цас, боро хамтдаа

Нар саран мөнхөд даянг эрхлүүлэх

Насан үүрдийн эх орон минь мандан бадрах болтугай

Санасаар

Атгахан зүрхний гүнээс

2014 оны 09-р сарын 06, Нийтэлсэн САНАСААР

Амьдралдаа хийсэн хамгийн том зүйл минь

Алга дарам цаасан дээр үлдээсэн

Атгахан зүрхний гүнээс тастаж шидсэн

Алсаа холын бодлын уяа юудаа

Өөр бусдын үүх түүхийг гэрчилэх бус

Өнөөдөр хийх бас ирээдүйд бүтээх

Тийм их , бага гэлтгүй үйлсийн

Тэнүүчлэх зорилго үгүй туулах гэх үл утга олдох

Хэдхэн мөр холбохын тулд

Хэнгэргээ цоортол, тархиа гашилтал

Сонсож бодож байнаа гэдэг амьд буйн шинж

Сохор ухааны оронцог тэр бүрий содон бус

Ийн ухахуй миний хийдэг хамгийн том зүйл

Ир болон мэсэнд өртөгдөх

Ганцхан тулаанд өөрөө л ордог

Гал шиг амьдрахдаа дөл шиг бодлогширох юутай гайхам .

Санасаар

Хөөмийлөх мэт

2014 оны 09-р сарын 06, Нийтэлсэн САНАСААР

Уйтгар төрмөөр бодлоос салах гэж цонхны дэргэд зогслоо

Урт нарийхан гудамжаар түмний хөлхөө үл тасрана

Тэнгэр бүрхэг үзэгдэг одод тийм ч олон биш

Тэрдээ алсад ганц од анивчина гялалзана

Урьд хожидын мянган учиралаас

Уярам догдлом ганцхан түүнийг

Нэхэн дэндүү санахдаа өөрийн эрхгүй

Нэлэмгэр хөшгийг татаж орондоо эвхэрмээр ч

Хөөмийлөх мэт харгиа цохиотой уулын бяцхан гол хавцал уруудан урсах шиг

Хорвоогийн эгэл өдрүүд намуун хөгтэй урсдаг аж

Ичиж зовж ичээм энэ далдуур бодол

Их бага насны алдаа онооных болохоор халшрам ...

Тунгалаг шөнийн саруулхан үүрээр

Тухтай амарж чадахгүй ширээний гэрэлтэй ханьсаж

Хаврын ээлтэйг шагших болжморын жиргээнд сэтгэл сэргэж

Халуун насны дуртгалдаа өөрийн эрхгүй хөвсөлзөнө .

Санасаар

 

 

 

 

Views: 356 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar