цэс
Home » 2015 » June » 13 » 3
10:13 AM
3

Цэнгэлийн нэг

 

Ар өврийн хаалга нээлттэй байдаг юм түүнтэй байхад

Анд нөхөд болоход амар байдаг юм түүнтэй байхад

Зовлон жаргалын далайд сэлүүргүй байсан ч живдгүй юм түүнтэй байхад

Зон олны дунд ухаажиж суудаг юм аа түүнтэй байхад

Арга ч үгүй юм уу даа түүнгүй бол...

Ажил төрөл бүтэхгүй амьдрал дээш өөдлөхгүй

Ийм цаг иржээ тэнүүлчин мянган бодлоороо Сархадаа магтаатхий

Ичих булчирхайн цочихгүй Санасаар архичингаа гайхуулаадхий

Нас насны тоогоор намба хүргэж хүртдэг

Нанжид хэмээх умдаанг өдгөө дэггүй хүртэх аж би

Учид цэнгэлийн нэг учир мөн болохоор

Улс олонтойгоо дарвихад хачир гэхээс өөр яалтай ...

Ууж идэж л байвал төрд “Түшмэл” болох ч амархан

Ууж хантайзтай Монгол уужим гэдэг нь дэндүү сайхан аальтай

Хуруу гар зөрна түүнтэй байхад заримдаа

Хулгай зэлгий ч хийж мэднэ цаадахтайгаа байхад

Ээдээ энэ архигүй бол

Эз таарж таарахгүй бол төр улс бараг сөхрөх гээд байна

Түмний дэлгүүр дампуурах гээд байна

Гандангийн хавьд будаа заруулахгүй гэж хүүхэд хөгшид хөөсөн гэнэ билээ

Ганц хоёр шил юм шаглаа ч хөө ...

Би хааяаа очиж авий яадаг юм хөөрхий

Бэнчингийнхээ хэрээр тааруулж хүртий яршиг цаашаа

Би ууж байхгүй бол хөөрхий хөөрхий

Бэлэн зэлэн үгээрээ шүлэг бичихгүй бол

Дэлгүүрийн эздийн ард хэдэн ам хоосон хонох гээд байна хөөрхий хөөрхий

Дэндүү ухаантай хүмүүст муулах юм олдохгүй байна хөөрхий хөөрхий

Санасаар

 

Дөрөө мулталсан газар бүр

 

Нүдний хараа цуцаам армаг шаргал тал

Нүүсэн үүл нь цэнхэрхэн хөхий уудам тэнгэр

Чимэг болсон тунгалагхан Гүнжийн долгио нууртай

Чилийм өндрөө дүүхэлзсэн Хутаг-Өндөр хайрхантай

Хотол олноороо айлссан зуны дэлгэр цагтай

Хоосон нойтонд дэлгэсэн алга бүтэн зонтой

Булга, Минжин сүрэглэсэн Хяраан цэнгэг гол нь

Бөхлөө голын бэлчирээс торгон хил хүртэл урссан

Халиуран найган бүжсэн шаргал тариан талбайтай

Халуун эрчээр дүүрсэн залуусын эрчээр түрээстэй

Хээрийн салхинд наадсан шувуудын бор үүртэй

Хэнээс ч харамлан суумаар нутгийн баринтагтай хөндий минь...

Туулах харгуй замын дөрөө мулталсан газар бүр

Тун чиг сэтгэлд ойр нь шүлэг болон бууваа ...

Торгон хилийн өмнөхөн нутгийн дээсийг гоёсон

Тойром бүрдийн өнгө шиг Хяраан хөндий сайхан ...

санасаар

 өвгөн мод дандаа бодлогширно

 

Уруугаа ургасан мод газарт

Уусан алдан атийн мэхийжээ

Тэрээр

Зөөлөн газарт уруул хүргэж

Тэврэх гэсэн мэт үндсээрээ зууржээ

Хавар цагийн нялх мөчид

Хатингар мөчирд нь цэцэгс дэлбээлэхэд

Нарны хайраар ивээгдсэн юм гээд

Намар түүнийгээ салхинд бэлэглэдэг

Өлчир юм шиг хэрнээ хорчийсон

Өвгөн мод дандаа бодлогширно

Мянган чулуудыг бүлээсгэх гэсэн аятай

Мятрашгүй хүслээр газар ёсложээ

Үндэстэн бүхэн өөдөө наран зүг

Үргэлж тэмүүлж зүтгэдэг хорвоод

Ганцхан тэр газарт мөргөж

Ганихран бусдын гэмны төлөө сөхөрнөм

Уруугаа мэхийсэн ургаа мод

Уулын бэлдээ нам жим байгаа

Уйтгард автсан юм шиг хэрнээ

Газар тэврээд хайр зарлаж яваа ...

Салаа мөчиртөө навчаа дэлгээд

Санаашрангүй  шөнө дуулж гиеүрэнхэн

Бусдын төлөө хөрсөндөө дүнхэлзэж

Буурал хорвоогоос салах дургүй байгаа

Санасаар “ бор толгодынхоо модонд “

2002,02,28

 

Борогхон амьдралаасаа

 

Чамтай уулзалгүй олон, олон өдөр өнгөрж

Цаглашгүй хайр минь гэхдээ нэг ч удаа даарсангүй

Алсаас мөрөөсөх чиний сэтгэлийн үгүйлэнд

Алагхан зүрх минь дэндүү ... жаргалтай байнам

Хол байхын жаргал нь санах юм

Хонгорхон танхил чамруу очиж явна ..

Тэнгэр газраас үл олдох дагина гэмээр

Тийм л төрхөөр шингэж үлдсэн дүрийг чинь би

Энээхэн цаг мөчүүдэд тодоос, тод сананам

Эргээд ирэхэд чинь “хүлээнээ” гэсэн дулаахан үгс сонсогдоно

Чимээгүй урсах он жилүүд миний дурсамж боловч

Чи минь хэзээ ч тэр урсгалд элэгдэж арилахгүй

Болзоонд дуудаж хамтла алхалгүй зөндөө хоног өнгөрсөн ч

Борогхон амьдралаасаа чамайг би холдуулахгүй

Ил цагаан инээмсэглэл цацарсан царайг чинь

Ингэсэг оо түрхсэн ондоо төрхөөр төсөөлж чадахгүй

Нэг л мэдэхэд би хажууд чинь байх болно

Нисээд буусан хун шиг амгалан суух бизээ

Нуурын долгио шиг цалгин намайг угтаарай

Нууцхан үгүйлсэнгээ дэрэн дээрээ шивнээрэй

Санасаар 2002,03,10

 

зам зурайна

2014 оны 12-р сарын 09, Нийтэлсэн САНАСААР

Зам гэрэлтэнэ сүү асгасан газар гэлтэй

Задгай талбиун харагдана

Хурмастаас цацал өргөв үү гэлтэй

Хун цагаан өнгөтэй зам зурайна

Хөхөө өвлийн эхний сарын гэгээнд

Хүний хайлан шиг сэтгэлд бударсан

Сүү гэмээр цайдмыг гоёсон

Сүүдэр унасан цагаан гэгээнд цайвалзсан

Цас цас гэрэлтэнэ

Цаанаа л нэг өөр бодол асгасан

Хурмастаас будрах энэ хаялга буяны түрүү

Хуучин цагийн дурсамж шиг цас

Сүү шиг гэрэлтэнэ зам астал зурайн

Сүүлчийн мөр анхны алхам ч ялгагдана

Зүрхэн дээр хэрвээ ингэж цас унадаг бол

Зүүдэнд ойрхон байх хол байх нь мэдрэгдэнэ

Цас хаялна нар бүдэгхэнд жаргал тастаж хайрлаа ч гэмээр ...

Цан хүүрэг татуулсан цонхон цаана бүжиглэнэ

Үүд хаалган завсраар жаврын үзүүр жаргаан зүүрэглэнэ

Үлгэр домог амлаан зам зурайн мөр далдарна

Санасаар

 

 

чинийх байхдаа дуртай байж

2014 оны 11-р сарын 19, Нийтэлсэн САНАСААР

хонгор минь одоо би хэнийх ч биш чинийх ч  биш энгийн байгаа 

холоос санахад амьдрал энгийн байгаа 

яагаад ч юм би чамайг ингэтлээ санаад байгаагаа ойлгохгүй байна

яруухан сэтгэлийн утас хөндөгдөөд байгаагаа гайхаад байна

эргээд санахад би зөвхөн чинийх байхдаа дуртай байж

эрдүү бяралхуу залуу чинь байх гоё байж

хааяаа халамцуухан эрхлэн суух жаргалтай байж

хатуухан ч гэлээ зөөлөн үгсээр чинь дутах өдөр олон л юм байна

намрын биш хаврын өдрүүд олондоод байна

намайг чи дурсахгүй байсан ч гуниглахгүй өдрүүд ихдээд байна

хар бараан үүлэн сүүдэрт даараад байна

хажууд минь чи байхгүйд би үгүйлээд байх юм

ингээд бодохоор би чинийх байх дуртай юм аа

ил цагаан зангийг чинь мэдрэх ухаан дутуухан явсан

хар залуу ааглуухан  насаа одоо  би яалтай

харин чинийхээр үлдэхийн төлөө юу хийхээ мэдэхгүй байх нь там шиг

                                                                 байна .

Б.Нямбаяр      

 

Зүггүй хайрын тоглоом

2014 оны 11-р сарын 08, Нийтэлсэн САНАСААР

Идэрмэг бүр халуухан насанд минь

Иртэй мэс шиг ааг нь хурцхан цагт минь

Зүрхэн дээгүүрээ гишгүүлээд өнгөрсөн

Зүггүй хайрын тоглоомонд минь

Ааль зөөлөн аашиа дарлуулаад өнгөрсөн охид минь

Аньсага нойтон үлдсэн хүний сайхан үрс минь

Хар замын голд торойн үлдсэн дуртгалууд минь

Харамсал гомдлоо хэлж чадаагүй хүмүүс минь

Өршөөл нэхэл болон нэгэнтээ уучлал эрэх гэв

Өнөөдөр гэдгээс эргээл харахад

Өтөлсөн хойноо л ухаан сууж

Өглөөнөөс орой хүртэл маань, мэгзэм уншихгүй гэж

Алдрай насны хайр, дурлал, шохоорхолоос

Аль эндэж, хальтарж явсанг хэн мэдэхэв

Айлын охиныг гомдоочоод эргэж харах ч үгүй

Андуудтайгаа нийлээд дарвиж явсан санжуу

Халуун уруул энгэрээ хамаагүй дэлгэж байгаагүй ч

Хамт байхсан гэх сэтгэлдээ намайг өөд нь дээдэлсэн ч

Үнэн хайр сэтгэл зүрхийг ихэнхидээ таниагүй явжээ

Үргэлж омголон байх юм шиг тэнэгхэн явждээ

Одоо уншиж байгаа хүмүүс бодох л байх

Онгироо нөхөр байна шүү гэж

Эс үгүй бол “банзал” гар байж хэмээн

Элдэв юм л санах байх гэхдээ л

Өнөөдөр хүртэл дурлалд би цадаагүй

Өргөн хорвоо хайр дурлалаар бялхдаг

Цаашид олонг гомдоохгүй гэж

Царайгаа сармагчингаас гайгүй төрүүлсэн ээж , ааваараа  тангараглий ...

Исгэлэн айраг шиг шуугисан төөрөг заяанд минь

Илч хайраа түгээсэн охидууд минь уучлаарай

Үүнээс өмнө учирсан та нар ойлгоорой

Үүрд гэмээ хүлээнээ та нарын өмнө

Хайр дутаасан бүсгүй бүрийнхээ сэтгэлд 

Хамгийн сайхан шүлгийн өчилөн баглаа цэцэг өргий

Хан ертөнцөд намайг ийн мөр холбох эрх олгодог

Халхын гоо дагинасдаа өдөр болгон дурлий , Яаадын

алдадгүй эр хүн гэж хаана байлаа 

алдардгүй сэтгэл гэж бий бил үү

 

Санасаар

 

Бороо минь болзоо минь

2014 оны 11-р сарын 07, Нийтэлсэн САНАСААР

Надад битгий эрхэл зуны хөөрхөн бороо минь

Нар буцсан намрын сэрүүнд алган дээр минь битгий буу

Сүүн зам татуулсан хайрын эгэл түүх шиг

Сүүлчийн удаа үнссэн эрдүүхэн сахалтай уруул дээрээс минь

Өөрийнхөө мөрийг харах гэж бүү хичээ ...

Өнөөдөр чамайг эрхлүүлэх гэсэн зав гарахгүй нь

Хангарьдын дэвэлттэй цаг хугацааны хүрдэнд

Хаашаа ч хамаагүй нисээд одсон

Дэггүй инээмсэглэл тодруулсан

Дээрээс зөнгөөрөө асгардаг бороо минь

Ахиж битгий эрхэл гараас минь битгий хөтөл

Аргагүй хэлсэн хатуухан үгэнд минь гомдож юүхэв

Нарт тэнгэрийн хөөрхөн савсалгаанд

Намиран асгардаг зөөлөн бороо минь

Хацар даган урсах нулимс шиг гуниглангүй ч гэлээ

Хамгаас илүү жаргал бэлэглэсэн

Бороо минь болзоо минь

Бодол дунд минь төөрөхдөө бигтий уйлаарай

Чамайг их уйлвал өнөөдөр цас орох байх

Чагнаад сэтгэлдээ би хөлдөх байх.

Санасаар

 

 

Хар ус нуурын хатан

2014 оны 11-р сарын 01, Нийтэлсэн САНАСААР

Бөлбөө

Хар ус нуурын хатан сайхан бадамлянхуа

Хар багаасаа мөрөөдсөн замын сонин бадамлянхуа

Хавь ойр гайхуулмаар нутгийн сайхан бадамлянхуа

Халхын өөр хаана ч үл харагдах бадамлянхуа

Энэ цэцгийг хараад надад нэг бодол төрлөө

Энхрий ялдам гоо төгсийн нэг эх санагдвой

Намаг, намаг ус, усны хөвөө мандалд бий ч 

Наран зүг инээх бүсгүй хүний харц шиг гундашгүй 

Үүрээр сэрээд дэлбээлдэг үзэсгэлэн төгс бадамлянхуа

Үнэн хайр татам миний Монголын Бөлбөө

Нарны цацраг мандалдаа хүрэхээр баясдаг бадамлянхуа

Намайг сэтгэлдээ гэрэл асаатал гийгүүлсэн  бадамлянхуа

Замагтай булингартай тогтуун нуурандаа

Заяа төөрөгдөө гомдолгүй ургасан

Мунхаглал шунал хүслийн энэ хорвоод

Магад бүхний ариуслын төлөө дэлбээлсэн

Шөнийн цагаан усандаа умбасан бадамлянхуа

Шүрэн усандаа гүнж шиг амьдарсан бадамлянхуа

Нутгийн олондоо хүндлэл хүлээсэн Бөлбөө

Нугын цэцэгсээс ялгарсан лусын гоо Бөлбөө

Санасаар

 

 

захын хуушуурнаас эхэлсэн амьдрал минь

2014 оны 10-р сарын 25, Нийтэлсэн САНАСААР

Зорилго , хүч чадал, тэмүүлэл

Өнөөдөр хэдэн нөхдийн бичсэнг уншиж суулаа

Өргөн хорвоод эргэн тойрныхон маань

Хийх бүтээх хүсэл зорилготой байгаад нь

Хөөрөөд хэдэн юм бичлээ

Би гэдэг хүнд хэдэн зорилго бий

Бэлэн амархан юманд зүтгээгүй

Урьдаас тэрдээгээс захын хуушуурнаас эхэлсэн амьдрал минь

Уртаас урт машин янзалдаг засварчинд хүргэсэн

Эндээс би өөрийн гэсэн талхны мөнгөө

Эргэлзэх юмгүй чардайх асуудалгүй хийдэг

Хүн хүний чадхыг хийнэ гэж мөрөөсдөг

Хүслийнхээ оргилд алхах цагт итгэдэг

Хэнээс ч дутахгүй амьдрах юмсан гэсэн

Хүчирхэг мөрөөдөл минь өглөөн нарнаар цацрагаас нь чангааж

Намайг сэрээдэг цус минь хүртэл ахин төлждөг

Насан туршаа олсонгоо гэхдээ “кобсек” шиг хадгалахгүй

Ганган нэг давхар байшин бариад

Гадаа нь зугаалах өргөн уудам ногоон талбай засаад

Гэрийн аз жаргалаа бусдад гайхуулах гэж биш

Гэрэлт хорвоод зөв жаргалыг түгээх гэж

Модон хашаагаар эргэн тойрноо хүрээлэхгүй

Монгол хэзээ ч хашаанд байлаа

Халтар банхараа гинжгүй давьж

Хажуу айлдаа орж гэдэс хуваалцаж идэж

Айдаа сайхан амьдрал өнөөдрөөс эхтэй гэхээрээ

Аль л чадах бүхнээ хийнэ

Миний ядрах маргааш жаргал болох учираас

Мэдээж надад бас чамд Зорилго , хүч чадал, тэмүүлэл

Заавал хэрэгтэй

Захгүй хорвоод

Өөр өөрийгөө хурцалсан ийм байхад

Өнөөдөр биш гэхэд маргааш гэхэд “үл бүтэх зүйл үгүй болоод сэтгэлийн чинь зориг мэднэ” гэж байгаа 

Санасаар

 

Мянган жил мөнхрөх

2014 оны 10-р сарын 20, Нийтэлсэн САНАСААР

Би юм бичихдээ яг ингэж суудаг

Битгий утаа нь бусдын бүү хорлог гэж

Намхан ширээнийхээ голд лаагаа асаадаг

Наран гэрэлтсэн сэдэв олох гэж бас ном дэлгэдэг

Гэхдээ бас заримдаа огт ном хэрэглэдгүй

Гэнэт орж ирснээ шууд сийрүүлдэг

Гадаад улсын тамхиа шүдэнз, асаагууртай хамт тавьдаг

Гэгэлзсэн үед гэнэт гацахад хэрэг болдог юм

Өө тэгээд болоогүй сүүтэй цайгаа мартахгүй

Өөрийнхөө дуртай будаатай том аягаараа

Хальтал сайхан цайгаа хийгээд л

Хамгийн сайхан ажилаа эхлэнэ дээ

За тэгээд нар сар үүл тэнгэр

Залуу насны хайр дурлал

Тэр битгий хэл өнчрил хагацал

Тэнцвэргүй тулааны үлдэгдэл зүрхний өөдөс гээд

Хэрэгтэй хэрэггүй бүхнийг би бичих гэж хуцаж өгнө

Хэлээд байх юм байхгүй одоо ч хараал урсчихлаа

Гэхдээ миний нэг сонссон үг байдаг

гэрэлт хорвоод үүнээс үнэн үгүй

Мянган жил мөнхрөх шүлгийг нэг л удаа бичдэг

Зуун удаа зассан шүлгийг нэг л удаа уншдаг гэж

Хэн нэгэн хэлсэн болохоор

Хэтэрхий дураараа би алдаа оноондоо гайхширдагүй

Яг өнөөдөр

Яг одоо юу бичмээр байна тэр сонин сайхан

Тэр миний өөрийн гэсэн

Тэсэх ч хэрэггүй унших ч хэрэггүй устгах ч хэрэггүй замналын минь үнэн Түүх болж үлдэнэ.

Санасаар

 

 

Сэрж болохгүй зүүд чамдаа

2014 оны 10-р сарын 17, Нийтэлсэн САНАСААР

 

Гичиг нь гараагүй нялхдаа чамд би дурласан

Гэрийнхнээсээ нуудаг сэтгэлээ чамдаа би дэлгэсэн

Том ах нарын бодлыг сэтгэлдээ нэг ургуулчихаад

Тогтуун нүдэн ээжийнхээ харцнаас далдчидаг байсан

Сэлбын голын усыг алгаараа энхрийлсэн насны 

Сэрж болохгүй зүүд чи байсныг мэдээгүй

Аньсага нээгээд харахад ертөнц өөр байсан

Алдаж онохын заяатай хүний хорвоог зүхсэн

Босго давах тоолонд жаргал ирдэгүйг мэдрэж

Бор зүрхээрээ шимширсэн чинь үнэн чи...

Өрөөлд  хэлж гомдоогүй эрххэн багын зангаараа

Өөрт минь ирчхээд явсан цаг мөч бүрийг чинь

Ахархан бодол юундаа нэхэн эргэн бодоход

Анхны хайр бүтэдгүйн учрыг тайлж чададгүйм...

 

                                   Б.Нямбаяр     2009, 04,  27

 

миний Монгол үнэхээр сайхан

2014 оны 10-р сарын 13, Нийтэлсэн САНАСААР

Нар хүүшилсэн

Намрын орой зэвэргэн салхий наадсан

Энгэр газрын зурайд хэдэн хүүхэд шуугилдан

Эжий нь хүүе хаая мал хунараа гэх дуулдана

Тоонот гэрийн ойр тойрон

Толгод цайруулсан хоньд билчээрээс ирж

Эргэнэг юундаа сав суулга багтана ядах баян монгол айлын

Энгийн дүр төрх сайхан билээ

Гэрийн ард барьсан аргал чигчиж дүнзээр татсан

Гэдэс алдааж жаварт хайруулахгүй

Тэгш сайхан хороо хашаа

Тээр алсаас ч дүнхийх нь ажилч хичээнгүйн шинжээ

Аргал хомоол түүж

Аав ээжийн хормойноос зүүгдсэн

Ийм ахуйд өссөн хүн ихэс томуудаа хүндэлсэн

Ижий ааваа эгээ агаа гэсэн

Сайхан сэтгэлийн сүү болох нь аргагүй

Санаа дагаад ч тэр үү миний Монгол үнэхээр сайхан

Хүний өөрийн гэлгүй агаа эгээ гэсэн энэ хүндлэл

Хөдөөх талаас минь ургасан болж таараад байгаам

Санасаар

 

Дэндүү богинохон

2014 оны 10-р сарын 11, Нийтэлсэн САНАСААР

 

Хүн гэдэг насны хоорон дахь замналаа

Хөгийн бяцхан хэмээн дуусахдаа л харамсдаг байх

Яг үүний нэгэн адилаар

Ялдам сайхан зуны улирал мөн л богинохон

Санагдаад бүр болдогүй

Сартай шөнө болзоонд цөөхөн явсан бодогдоод

Хүний энэ хязгааргүй шуналд

Хөндөлдөж саад хийх юм гэж энэ хорвоод

Байна уу ?

Хатан цагаан цасан дороос

Ханзлан ургасан яргуйн цагаас

Зөөлөн бороо шаагисан зуны налгар өдрүүд

Зүрх сэтгэл халгиасан намраар төгсгөл хийж

Өнгө өнгөөр гоёсон улирал цагийн эрхээр

Өнөөдөр цас орж эхэллээ ямар хурдан юм бээ хорвоо гэж

Алтан сайхан өлгий нутгийнхаа ямар

Алаг сайхан цэцэгс, хөх салхийн ад үзэлтэй биш

Дөрвөн цагийн эргэлтэнд гоо үзэмжээ тольдсон

Дүүрэн талынхаа алсаад хараад

Ямархан богинохон юм энэ  Зун гэхгүй ээ би

Яасан ч болохгүй байх ...

Хүн гээч амьтан болж ухамсар тээсний учирт

Хөрст алтан дэлхийд юм бүхэн учиртай байх

Охид болгон биш ч зарим нь өчигдөр бэр болоод морьдохдоо

Охин нас ямар богинохон юм гэж бодсон л байх

Хүний хүсэл бүрээр нарт дэлхий байдагсан бол

Хөөрхий би шүлэг тэрлэх ч учир олдохгүй байж магад

Ямар ч юм хугацаа бага санагдахад

Ямхын төдий хүмүүс хорссондоо бус хайрлаж хараммсандаа

Богинохон хугацаа гэж санаа алдаж

Болохгүй ч бүтээх гэсэн хичээнгүй болж амьдралд хайр зарладаг байхаа .

Санасаар

санчиг бууралтахгүй хайр

2014 оны 10-р сарын 06, Нийтэлсэн САНАСААР

Ахиж нэг дурлах юмсан

Алгуурхан гарт чинь хүрж баясал жаргалд умбахсан

Ичимхий харцаа нууж чамайг мөрөөдсөн далайдаа

Итгэл хүслийн сэлүүртэй хөвөхсөн

Гүн харанхуйн дунд одод ширтэн

Гүйцэж амжаагүй хайрын цахилсан гөрөөс шиг

Тоос татуулан хол одсон ч гэсэн үл шантрах

Тодхон дурсамжинд саран мэт гэрэлтсэн

 

Тэр газраас ургасан цэцэг гэмээр

Мянган сарнайн өнгөөр дүрслэм үзэсгэлэн гоо

Тэр нарнаас тасарсан цацраг гэлтэй

Түмэн цацрагаас бүрдсэн халуун ялдам

Чи минь миний сэтгэлийн дотор

Чинь үнэнхүү хайрын дуртгалд

Мөнхөд асан бадамласан

Мөнгөрөн санчиг бууралтахгүй хайр билээ . Чи

цагаан хэрмээс ч өндөр

2014 оны 10-р сарын 03, Нийтэлсэн САНАСААР

Оюун санааны тусгаар тогтнол гэдгийг тогтоох хэрэгтэй

Олон ангид киногоор сэхээрэл гэдгийг унтраах хэрэггүй

Цуснаас илүү тархиа ариун байлгах чухаг

Цул гагнаастай бат бөх үзэл санаа цагаан хэрмээс ч өндөр

Хаа нэгтээ сонссон аль нэгтээ шивнэсэн

Хамхуул аятай ухаан сэхээрэл дутуу

Тийм нийгмийн хог шаар бид биш гэдэгт итгэдэг

Тэр тусам “ Монгол хүний саруул ухаанд” биширдэг

Эх орон гэдэг хүний алаг зүрхний

Эрчээс нь зангилаа нь сулрахгүй зангидаа хойно

Хүзүүнээс дээшхи энэ байцаанд их учир бий

Хүний хувь үзэл ганхашгүй байх үүнээс хамааралтай шиг байгаам

Над шиг тэнэг иймийг ойлгоод байхад

Та нар шиг ухаантнууд ойлгосоод байх юу байхав

Үр хойчдоо үлдээх үнэлж баршгүй хөрөнгө

Үүрд мөнх тусгаар тогтнолын билгэ тэмдэг энэ шүү

Санасаар

Views: 341 | Added by: atmaan | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar